Шарилжны харшил
Голдуу 40-өөс доош насны хvмvvс хавар, зуны цагт нэрвэгддэг. Шинж тэмдэг нь нvд хавдаж улайн нулимс цувах, зовхи загатнах, найтаах, эсвэл хамар битvvрэх, загатнах, толгой өвдөх зэрэг болно. Өдөөгч нь цэцэг, мод, ургамлын агаарт дэгдсэн тоосонцор байдаг.
-цэцэг ногоотой газраас аль болох хол байх
-цонхоо байнга хаах
-харанхуй болсон хойно гэрээс гарахгvй байх
-гэрийнхээ тоосыг байнга соруулж чийгтэй цэвэрлэгээ хийх
-тамхины утаатай газраас зугтах
-гэртээ амьтан тэжээхгvй байх
-нvдний ба хамрын дусаагуур хэрэглэх
-нvvрээ байнга угаах
-өвс ургамал идэх, архи ба сvv уухаас зайлсхийх хэрэгтэй.
Багтраа
Багтраа өвчин хvvхэд насанд голдуу vvсч нас ахихын хэрээр намдах юм уу, оргvй алга болдог. Голдуу удам дамждаг. Цээж хэржигнэх, амьсгаа давчдах, боогдох зэрэг шинж тэмдгvvдтэй. Стрессээс эхлээд элдэв халдвар хvртэл тvмэн шалтгаантай.
-өвчний шалтгааныг олж зайлсхийх
-энэ төрлийн эмvvдийг авч хэрэглэх
-дасгал сургууль сайн хийх зэрэг нь нэн тустай.
Хvнсний харшил
Бөөлжис цутгах, цээж хорсох, уруул хавагнах, бөөлжих, толгой өвдөх, гvйлгэх, гэдэс хөөх, экзем, биеэр юм туурах, загатнах зэрэг шинж тэмдгvvдтэй. Шалтгаан нь тодорхой хvнсний бvтээгдэхvvн. Харшил өгдөг тvгээмэл хvнсний тоонд цагаан идээ, өндөг, загас, эрдэнэ шиш, каш, гvзээлзгэнэ, лаазалж савласан зvйлд хийдэг амт ба vнэр оруулах химийн бодисууд ордог.
-Харшил өгч буй хvнсийг тогтоож идэхгvй байх. Yvний тулд харшлын эмчид заавал хандана.
-Зөвхөн эмчийн заасан эм тан хэрэглэнэ