Эл өдрийн зурхай /2014.07.25/

ордӨнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 25. Баасан гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 29. Сугар гараг.  Өглөгт охин одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.  Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран  5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)

Олон зүйлийг амжуулах өдөр. Өчигдрийн стресс танд амар тайван байдлыг авчирна. Хэрэв та хүнд нөхцөл байдлыг даван туулж чадсан бол өөрийн бодлоо өөрчлөх нь ухаантай хэрэг болно. Оюутан сурагчид өөрийн хичээлийн төлөвлөгөөгөө өөрчлөж магадгүй. Уламжлалаас илүү өөрийн сэтгэл зүрхээ дага. Өөрийн сонирхолтой хичээлээ судлах нь хүсэж байсан ажилдаа ороход туслана. Төлөвлөсөн үйлдлийнхээ эерэг болон сөрөг талыг хэт их анхаарах хэрэггүй. Аливаа хууль зүйн хэрэг явдалд хуульчаас зөвлөгөө ав.

 

Үхэр (4/20-5/20)
Сорилт тулгарна. Далд бүх зүйл өнөөдөр ил гарч ирэн асуултынхаа хариултыг олно. Богино хугацааны сургалтанд нь хамрагдах нь таны мэдлэгийн хүрээг тэлнэ. Бүх зүйл таны туршлагаас хамаарч дэвжин дээшлэх боловч хэрхэн дээшлэх нь таны сонголт. Буцаад бүтэн цагаар болон хагас цагаар сурдаг байдалдаа эргэн орох нь таны карерийг өсөхөд туслах бөгөөд цаашдынхаа боловсролд хамгийн хэрэгтэй зүйл гэж хандах хэрэгтэй.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Хөдөлгөөнтэй өдөр. Өнөөдөр ихэрийн ордныхны ихэнх хүмүүс тун завгүй байх бөгөөд гараг эрхэсийн нөлөөлөлтэй холбоотой. Олон хүмүүсийн чихцэлдэхийг үл тоон шуудангийн газар очин ил захидал илгээ. Өнөөдөр та их дэлгүүр лүү явсан дээр учир танд таалагдахгүй байсан зүйл аятайхан зүйлтэй хамт боогдсон байж магадгүй. Мөнгө болон үүнийг хэрхэн өсгөх талаарх бодол таны сонирхолыг татна.

 
Мэлхий  (6/22-7/22)

Төөрөгдөл үүсэх магадлалтай. Эрч хүч амархан шавхагдах тул аливаа ажлыг хурдан, эрчимтэй хийхийг зорь. Та юу хүсч буйгаа сайн мэдэх хүртлээ сонголт хийхээс таталз. Аливаа хэцүү асуудлыг энэ 7 хоногийн сүүл хүртэл шийдэхгүй орхих нь зөв. Залхуу хандлага давамгайлах тул олон хүн идэвх зүтгэл гаргахын оронд бодолдоо автан, өдрийг өнгөрөөх талтай.

Арслан (7/23-8/22)

Холимог өдөр. Хувийн амьдралдаа эсвэл дотоод ертөнцдөө өөрчлөлт хийвэл гайхалтай үр дүнд хүрэх болно. Яаруу зан тань асуудлуудаа шийдэх гайхалтай бүтээлч санааг төрүүлэх болно. Хамтрагчаас тань ирэх тааварлаагүй мэдээ таны атаархуу занг үйл хөдлөл болгох болно, Яаруу дүгнэлт гарган буруу алхам хийхээсээ өмнө хамтрагчийнхаа тайлбарыг сонсохоор хүлээ. Сэтгэл гутрал тань мэдрэмжээс тань үүссэн байж болохыг анхаар.
 

 

Охин (8/23-9/22)   

Өөрийнхөө төлөө ажил хийж, бусад ажлыг орхигдуулна. Өглөөний нам гүмээс таашаал авч, захаас шинэхэн хүнс ногоо худалдан авч, илчлэг хоол хүнс хэрэглээрэй. Гэртээ цэцэрлэг байгуулах боломжгүй байсан ч та өөр аргаар цэцэг ургамлыг тариад үзээрэй. Охины ордныхон дизайн, гоо сайхны мэдрэмжтэй байх бөгөөд энэ талаа бүхий л зүйл дээр гаргаж чаддаг.

Жинлүүр (9/23-10/22)

Оюуны чадвар шаардсан аливаа ажлыг энэ өдөр хийх нь тааламжтай . Амжилтанд хүрэхийг хүсэгч жинлүүрүүд овсгоотой зангийнхаа ачаар ашигтай зүйлд хүргэх үүд хаалгыг нээж чадна. Таны уран илтгэх чадвар олныг алмайруулна. Хүнд нөхцөл байдал асуудалдаа шийдэмгий байж чадна.

Хилэнц (10/23-11/21)   

Энгийн уулзалт товлоход тохиромжтой өдөр. Бусад хүмүүсээс ирэх шаардлага их байх болно. Гэр орныхоо болон хувийн асуудалдаа илүүтэй анхаар. Гэр орныхоо байр байдлыг өөрчлөн шинээр тавилга худалдан авах, орчин нөхцлөө сайжруулах зэрэг бодлууд таны толгойд эргэлдэх болно. Хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд олон гарцыг нээж илрүүлэх нь тийм ч үр бүтээлтэй зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Оройг гадагшаа гарч өнгөрүүлсэнээс гэртээ тухлах нь илүү дээр.

 
Нум (11/22-12/21)

Шинэ түншүүдтэй болох ажил албандаа амжилт олохыг энэ өдөр од эрхэс амлаж байна. Уран бүтээлийн эрч хүчээ бүрэн дүүрэн харуулж чадна. Та өөрийн авьяас чадвараараа олны дунд гялалзах болно. Таны нэр хүнд илт бэхжих магадлалтай. Эрүүл агаарт зугаал.

Матар (12/22-1/19)

Таны сүр жавхлан, бусдыг татах чадвар өндөр байх тул өөрийн сэтгэл санааны байдал, шаардлагаа бусдад ойлгуулахад хялбар байна. Хэрвээ та аян замд гарч амжаагүй бол өнөөдөр аяллын төлөвлөгөөгөө зохиоход тааламжтай. Интернэтээр судалгаа хий. Эсвэл найз нөхдөөсөө сонирхолтой аяллын хөтөлбөрийн талаар асууж болох юм.
Хумх (1/20-2/18)   

Хүнд өдөр. Эцэг эх тань асуудал үүсгэж магадгүй. Та тэдэнтэй хамт амьдардаг, эсвээс та тэдний төлөө санаа зовдог байсан ч тэд ч мөн тан шиг үгээ хэлэх эрхтэй гэдгийг сана. Учир нь та ойрд нэлээд мартамхай, уймраа байдалтай байна. Таны энэ байдлыг ойр дотныхон тань сайнаар хүлээж авахгүй нь бололтой. Өнөөдөр орой тансаг зоогийн газар хайрттайгаа хамт хооллож үдшийг хамтдаа сайхан өнгөрөө.
Загас (2/19-3/20)

Илүү хариуцлага хүлээхэд бэлэн байгаа байдал чинь нэмэгдэнэ. Бизнөсийн хэлэлцээр чинь нийгмийн орчинд сайн явагдана. Ирэх өдрүүдэд та нэлээд нийгмийн хандлагатай болж магадгүй, ололт амжилтыг тань сайн зохицуулдаг чадвар эсвэл уран бүтээлчийн авъяас хэлбэрээр бий болдог. Болгоомжтой байдал чинь таныг аварна.сумки applebleach girls hot


Эл өдрийн зурхай /2014.07.25/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.