Америкийн нэрт яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч МАЯ АНЖЕЛОУ {1928-2014} нь манай үеийн хамгийн нөлөөтэй бүсгүйчүүдийн нэг байлаа. Тэрээр хар арьстай төрсөн боловч цагаанаас цагаан сэтгэлтэй, хүний дотоод орчин, хүний мөс, зүрх сэтгэлийн уян хатан чанар ямар ч эмэгтэйг илүү эмэгтэйлэг болгож эрчүүдийг өвдөг сөгдүүлэх хүч чадалтай байдгийг зөвхөн яруу найрагтаа бичээд тодруулаад тогтохгүй амьдрал дээр өөрийн биеэр үзүүлсэн бүсгүй байлаа. Хүний эрх чөлөө,тэгш эрхийн төлөө шантаршгүй тэмцэж явсан түүний нийгмийн идэвх олон олон хүүхнүүдэд үлгэр дууриал болсоор ирсэн бөгөөд болсоор ч байх болно оо.
Тэрээр Мартин Лютер Кинг, Малкольм Икс нартай гар нийлэн ажиллаж явжээ.
Тэрээр 50 гаруй жилийн турш олон зуун шүлэг, өгүүллэг, найруулал, дуртгал, телевизийн жүжиг кино туурвижээ. Тэрээр “Торон доторх шувуу яагаад дуулдаг вэ?” гэдэг анхныхаа номоор дэлхийн олон уншигчдад өөрийгөө таниулсан тэнгэр заяат авьяаслаг уран бүтээлч байсан билээ. Анжелоугийн бүтээлүүдийн гол сэдэв нь хувь хүнийг дээд зэрэгт хүндлэх, арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх,гэр бүлийн сайн сайхан,хүүхэд хөгшдийг дээдлэх,аялал жуулчлалын шинэ соргог санаа гээд өргөн ,олон талтай билээ.
Өөрийнхөө хүнд хэцүү бага нас, өсвөр насныхаа гунигт түүхийг хэнээс ч нуулгүй өгүүлдэг зоригтой, нээлттэй дурьдатгалууд нь маш олон бүсгүйчүүдэд сэтгэлийн их хүч чадал өгч амьдралд хөлөө олж зөв замаар, тэмцэж амьдархыг сургасан гэж түүний ном болгоны оршилд бичсэн байдааг.
Одоо тэрээр бурханыхаа оронд бидний төлөө тэмцэхээр зовнин суугаа буйзаа.
Түүний нэрд гарсан ГАЙХАМШИГТАЙ БҮСГҮЙ ХҮН гэдэг шүлгийг уншигч танаа толилуулья.
PHENOMENAL WOMAN.
Pretty women wonder where my secret lies.
I’m not cute or built to suit a fashion model’s size
But when I start to tell them,
They think I’m telling lies.
I say,
It’s in the reach of my arms
The span of my hips,
The stride of my step,
The curl of my lips.
I’m a woman
Phenomenally.
Phenomenal woman,
That’s me.
I walk into a room
Just as cool as you please,
And to a man,
The fellows stand or
Fall down on their knees.
Then they swarm around me,
A hive of honey bees.
I say,
It’s the fire in my eyes,
And the flash of my teeth,
The swing in my waist,
And the joy in my feet.
I’m a woman
Phenomenally.
Phenomenal woman,
That’s me.
Men themselves have wondered
What they see in me.
They try so much
But they can’t touch
My inner mystery.
When I try to show them
They say they still can’t see.
I say,
It’s in the arch of my back,
The sun of my smile,
The ride of my breasts,
The grace of my style.
I’m a woman
Phenomenally.
Phenomenal woman,
That’s me.
Now you understand
Just why my head’s not bowed.
I don’t shout or jump about
Or have to talk real loud.
When you see me passing
It ought to make you proud.
I say,
It’s in the click of my heels,
The bend of my hair,
the palm of my hand,
The need of my care,
‘Cause I’m a woman
Phenomenally.
Phenomenal woman,
That’s me.
ГАЙХАМШИГТ БҮСГҮЙ.
Загвар өмсөгч шиг гоолиг бишээ,
Засаж будмааргүй хөөрхөн бишээ.
Тэгсэн мөртлөө хүнийг сэтгэлийг татдаг
Тэр нууцыг минь хүүхнүүд сонирхох юм.
Үнэнээ хэлье,та нарт.
Үнэмшинэ үү, байна уу, өөрсдөө мэд.
Дэлгэж алдалсан гаранд минь
Дэлбээ мэт ташаанд минь
Уран гишгэдэлтэй алхаанд минь
Уруулын минь энхрийхэн угалзанд
Уяруулан татах хүч байгаа юм шүү.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй
Дэргэд чинь зогсож байна шүү.
Танхимд би гунхалзаад л орно.
Та бүхэн,цугласан эрчүүд шагширна.
Зөнгөөрөө намайг бүчээд л
Зөгий мэт дүнгэнэцгээнэ.
Энэ их хүндлэлийн учрыг би хэлье.
Энэ бол алаг нүдний минь гал цог.
Аянга цахих шиг шүдний минь гялбаа.
Хөвчрөх бэлхүүсний минь уян нугараа
Хөлний минь хөнгөн бүжиг шүү.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй хүн.
Дэргэд чинь зогсож байна шүү.
Харчууд намайг хараад л,
Харцаа салгахгүй дагаад л,
Олныг ойлгохыг хичээгээд л,
Ойртож чадахгүй дөлөөд л,
Доторх нууцаа дэлгэх гэхээр
Догдлоод байдгийн учгийг тайлая.
Цэмцэн цэх нуруу минь
Цэлмэн гийгүүлэх инээмсэглэл минь
Хөвхөгөр төвхөгөр хөх минь
Хөнгөн зөөлөн яриа минь
Хүмүүсийг татах миний нууц шүү.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй хүн.
Дэргэд чинь зогсож байна шүү.
Одоо та нар минь ойлгов уу.
Орилж дэвхрэхийн хэрэг байхгүй.
Орь дуу тавин хашгираад ч нэмэргүй.
Тэргүүнээ ,зөвхөн цэх өргөөд л
Тэнүүн тайвуухан алхдаг юм.
Товшин товших өсгийгөөрөө
Тойрон мушгирах үс гэзгээрээ
Навчин цацраг шиг алгаараа
Надаас хүсдэг тус дэмээрээ
Хүний сэтгэлийг татдаг юм даа.
Хүндлэл хайрыг хүртдэг юм даа.
Би бүсгүй хүн.
Би гайхамшигтай бүсгүй хүн.
Дэндүү гайхамшигтай бүсгүй хүн.
Дэргэд чинь зогсож байна шүү.
Орчуулсан ЖАМСРАНДОРЖИЙН ОЮУНЦЭЦЭГ.