Эр хvн хайрыг юу гэж төсөөлдгийг мэдвэл цаашдаа сэтгэлт хосуудын харьцаа хэрхэн өрнөхийг урьдчилан хэлж болдог аж. Үүнийг бүр хоёр мянган жилийн тэртээ суут Аристотель анзаарч, тэмдэглэн үлдээсэн байдаг.
1. Агапе буюу өөрийгөө золиослосон хайр
Хайр гэдэг нь хайртай бүсгүйдээ өөрийгөө бүрэн зориулах гэсэн vг гэж хүлээн зөвшөөрдөг эрчүүд түүнийхээ төлөө шаардлагатай бүхнийг хийнэ.
– Биеэ хэрхэн авч явдаг вэ?
Ийм эрчүүд бүсгүйн араас уйгагүй гүйж эцэст нь “Би чамдаа бүгдийг зориулна” гэсэн утгатай үгээр сэтгэлээ илчилдэг. Харин үүнийхээ хариуд бүсгүйгээс юу ч шаардаж нэхдэггvй.
– Цаашид юу болох вэ?
Хайртынхаа төлөө өөрийгөө золиослож, юу ч хийхэд бэлэн байдаг эр бүсгүйн итгэл, хүндэтгэлийг хүлээх нь гарцаагүй. Гэхдээ ийм эцэс төгсгөлгүй, хэрээс хэтэрсэн хайр, халамж, яваандаа бүсгүйг залхааж, харин эр нь халамжтай аавын дүрд тоглосон хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл цаашдаа ийм эрчүүд таны бодол санааг урьдчилан тааж хянах замаар өөрийнхөө хайр, халамжийг тулган хүлээлгэх болно.
2. Людус буюу тоглоомон дурлал
Энэ хайр нь бэлгийн дур хүсэл дээр тулгуурладаг.
– Биеэ хэрхэн авч явдаг вэ?
Ийм эрчүүд хэзээ ч бүсгүйн араас хөл алдаж гүйдэггүй. Тэд бүсгүйг хүсч байгаагаа хайртай гэдгийн хангалттай баталгаа гэж үздэг. Анхныхаа болзооноос л таныг татаж, чангааж эхэлнэ. Хэрвээ түүнийг ойртуулахгvй бол холдож эхэлдэг. Тэрээр нэгэн зэрэг хэд хэдэн бүсгүйтэй сээтгэнэх чадвартай. Ийм эрчүүд бүсгүйчүүдтэй дотносох гэж хүсдэггүй бөгөөд түүнтэй хэдийд учрах боломжтойг мэдэх гэж л утсаар ярьдаг.
– Цаашид юу болох вэ?
Бүсгүйчүүд эхэндээ ийм эрчүүдтэй гал халуун учирдаг. Гэвч яваандаа тэднийг сексээс өөр холбох зүйл юу ч үгүйг ойлгодог. Хайр бол секс гэж боддог тэд ихэвчлэн хувиа хичээсэн хүмүүс байдаг. Ийм эрчүүдийн тогтоосон харьцаа голдуу түр зуур, цагийг зугаатай өнгөрөөх гэсэн арга төдий л юм. Харин та түүнд өөрийнхөө хүслийг тулган хүлээлгэхгүй, дур зоргоор нь байлгаж чадвал нэлээд удаан хугацааны туршид үүлэн борооны ажлаас хангалттай “кайф” аваад байж чадна.
3. Эрос буюу мэдрэхүйн дурлал
Энэ хайр нь юуны өмнө vнэнч байдал дээр тулгуурладаг бөгөөд бие махбодийн дур хүсэл удаалдаг.
– Биеэ хэрхэн авч явдаг вэ?
Ийм эрчүүд сонгосон бүсгүйнхээ амьдралд тулгарч байгаа асуудлуудыг их сонирхдог. Ганц шөнийг өнгөрөөгөөд зугтчихдаг хүмүүс биш. өөрийнхөө хүсэл, сонирхлын талаар яриад зогсохгvй таны сэтгэл, санааг ч сонирхож анхаардаг.
– Цаашид юу болох вэ?
Ийм эртэй учирсан бол та өөрийгөө азтайд тооц. Хайртай бүсгүй нь аз жаргалтай байвал өөрөөч аз жаргалтай байж таныг хайрлаж, халамжилж чаддаг.
4. Мания буюу донтсон хайр
Энэ хайр нь хардалт болон хэт тачаалал дээр тулгуурладаг.
– Биеэ хэрхэн авч явдаг вэ?
Энэ хайрын гол баатар нь бүсгүй биш харин эр хүн байдаг. Тэд ямагт бусдыг ашиглаж өөрийнхөө хvсэл зорилгыг хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Энэ эрмэлзэл нь голдуу бүдүүлэг зан, ялих ялихгvй зүйлийг доромжилж бахаа хангах байдлаар илэрнэ. Ийм эрчүүд өөрөө ч мэдэлгүй хайр сэтгэлийнхээ харьцаанд ямар нэг асуудал үүсэхийг хүлээж байдаг бөгөөд үүсэхгүй бол өөрөө бий болгодог. Тэд хэн нэгнийг өөрөөсөө бүрэн хамааралтай байлгахыг хүсдэг бөгөөд найз нөxөд, гэр орон, ажил төрлөө байнга сольж байдаг.
– Цаашид юу болох вэ?
Эмгэг хардалт. Ийм эрчүүд бүсгүйгээ алдах вий гэхээс илүү мэдлээс нь гарчих вий гэж айдаг. Бүсгүй сул дорой, өөрөөс нь хамааралтай байх тусам өөртөө улам итгэлтэй болж түүнийг өөрт нь ямагт өртэй гэж ойлгуулахыг эрмэлздэг. Мөн бүсгүйн хайрыг байх ёстой зүйл мэтээр хүлээн авч огт үнэлж, анзаардаггүй. Бүсгүй түүнтэй илүү дотносох тусам холдож зайгаа авч эхэлдэг. Харин зайгаа авч холдох тусам түүнд таалагдаж, сэтгэлийг нь эзэмдэхийг хичээж эхэлнэ. Энэ байдал маш олон удаа давтагдана.
5. Прагма буюу тооцоотой хайр
– Биеэ хэрхэн авч явдаг вэ?
Ийм эрчүүд анхны харцаар дурлахаар vзэсгэлэнтэй эсвэл хэзээ ч мартагдахааргvй сексддэг бүсгүйтэй учрахын тухай биш, харин хажууд нь байхад аятайхан бүсгүйтэй учрах юмсан гэдэг. Бүсгүйтэй танилцаад юуны өмнө гэр орны ажилд ямархуу, ямар нэг авчин эмгэгтэй эсэхийг нь мэдэхийг хүсдэг. Товчхон хэлэхэд хамт амьдарвал өөрт нь хэр тух тохитой байхыг мэдэх гэж оролддог.
– Цаашид юу болох вэ?
Ийм эрчүүдээс гэнэтийн бэлэг, гал халуун секс хүлээх нь бүтэшгvй юм. Бүсгүй яваандаа өөрийг нь бараа худалдан авах гэж байгаа юм шиг голж шилсэний эцэст сонгожээ гэдгийг ойлгоно. Тэд өөрийгөө хайрлуулж байж л хайраа өгдөг. Харин ийм үндэс байхгүй болов уу, үгүй юу даруйхан салж зугтдаг.
6. Сторге буюу нөхөрлөлийн хайр
– Биеэ хэрхэн авч явдаг вэ?
Ийм эрчүүд одоо өмсөж байгаа дотоожныхоо өнгөнөөс авахуулаад анх унтсан бүсгүйнхээ талаар ч ярьж эхэлдэг. Тиймээс ч бүсгүйчүүд ийм эрээс ямар ч үед дэмжлэг туслалцаа авна гэдгээ мэдэж байдаг.
– Цаашид юу болох вэ?
Ийм эртэй учирсан бүсгүй хэсэг хугацааны дараа арай өөр, сэтгэл хөдөлгөсөн шинэлэг зүйлсийг эрэлхийлж магадгvй. Хэн хэнийхээ бүх хүсэл, сонирхлыг мэдсэн байхад цаашид илүү дотносох боломжгүй болж, уйтгарын мананд буух нь мэдээж. Тиймээс тус тусдаа өөрийн гэсэн хоббитой, хэнд ч хэлдэггүй зөвхөн хувийн гэсэн орон зайтай байх нь дээр юм.