Чөлөөт уран бүтээлч, дуучин Жанчигийн Уранчимэг Гавъяат жүжигчин цолоор шагнууллаа

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боловсрол, соёл урлаг, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавъяат цол хүртээлээ.

Үүнд, Монгол Улсын Хүний гавъяат эмч цолоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Моломын Алтанхүү, “Энх ундарга” эмнэлгийн эрхлэгч их эмч Гонгоосүрэнгийн Долгор нарыг, Гавъяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч, дуучин Жанчигийн Уранчимэг, Цагдаагийн Ерөнхий Газрын “Сүлд” чуулгын дуучин Батмөнхийн Цэвэлмаа нарыг, Үйлчилгээний гавъяат ажилтан цолоор “Үлэмж илүү” ХХК-ийн оёдолчин Даваадоржийн Лхагваа, Батлан Хамгаалахын Яамны харъяа “Бөртэ” оёдлын үйлдвэрийн  ажилчин Дамбын Аюуш нарыг, Монгол Улсын Гавъяат багш цолоор 54-р цэцэрлэгийн эрхлэгч Самбуугийн Оюунцэцэгийг, Монгол Улсын гавъяат барилгачин цолоор “Улаанбаатар барилга” ХХК-ийн ерөнхий инженер Ширмэнгийн Хүрэлтогоо нарыг тус тус шагналаа.

Мөн энэ үеэр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч Намдгийн Бира, Төр Засгийн Үйлчилгээ аж ахуй эрхлэх газрын харъяа автобаазын жолооч Ванчинбазарын Бадамдоо, “Заяа-Ш” студийн найруулагч, жүжигчин Мягмарын Саранцэцэг нарыг, Алтан гадас одонгоор ИНЕГ-ын нислэгийн удирдагч Дашдондогийн Дарьхүү, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн турбины машинч Пүрэвжавын Наранцэцэг, МҮОНРТ-ийн хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р багийн өндөр настан Самарханы Санатхан, ШУТИС-ийн Сургалтын проректор, профессор Ядмаагийн Наранцэцэг нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Махимпекс” ХК-ийн мастер Дангаагийн Баярмаа, Нийслэлийн 62 дугаар сургуулийн бага ангийн багш Тэхийн Лхамхүү, Гэмтэл согог судлалын сэргээх засварлах үндэсний төвийн сувилагч Чимэдийн Сувд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхэм чанар”  холбооны менежер Шагдар Оюунтунгалаг нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж өнөөдөр энэ танхимд шагнал гардаж, хөдөлмөр зүтгэл, авъяас билгээ үнэлүүлсэн Монголын үзэсгэлэнт сарангоо, ухаан төгс нийт эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Та бүхэндээ баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.

Алдар цол, шагнал урамшил нүдээ олсон байх учиртай. Өнөөдөр гавъяат цолоор энгэрээ мялаалгасан эхчүүд, эмэгтэйчүүд бол ард олныхоо төлөө бүхий л амьдралынхаа турш өөрийгөө зориулж ирсэн салбар салбартаа магнайлж байгаа эгэл даруу эмэгтэйчүүд юм аа. Та бүхний ихэнх нь өөр өөрийн хариуцсан ажилдаа он удаан жил зүтгэж, хэний ч маргашгүй буяныг бас гавъяаг бүтээж гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олон, ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан хүмүүс билээ.

Таван мянга гаруй хүнд хараа бэлэглэж эрдэнэт хүмүүнд орчлонг тольдох аз жаргалыг нээж өгсөн нүдний эмч, эрүүл мэндийн салбарт гурван арваныг дамжиж олон сайхан хүний амийг аварч аюулт өвчнөөс сэргийлсэн буянтан, мянга мянга хүүхдийн шуугиан цангинаан дунд цэцэг цэврүү шиг монголын маргаашийг сурган хүмүүжүүлж байгаа цэцэрлэгийн багш, оёдолчин, уран бүтээлч, жолооч, цахилгаан станцын машинч, инженер, үйлдвэрийн мастер, бага ангийн багш, сувилагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслагч гээд мэргэжил мэргэжилдээ эзэн болж, нинжин сэтгэл эрхэм чанараараа Монгол орныхоо улс гэрийн гал голомтод өнгө нэмэн бадрааж яваа Та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэе. Мэдээж энэ шагнал бол та бүхний тус хүргэж, буян хийж байсан хүмүүсийн сайхан сэтгэлийн авшиг бас таны гэр бүлийн, хайртай дотны хүмүүсийн тань, хамт олны тань баяр юм шүү.

Би өнөөдөр өглөө Төрийн ордонд зохион байгуулагдсан “Алдарт эхийн одонт мянган ээжийн баяр”-т оролцож үгээ хэлсэн. Ээжүүд, эмэгтэйүүд маань сайхан хүлээж авлаа. Монголын эмэгтэйчүүд өнгөтэй, монгол ээжүүд буянтай, монголын маргаашийг тээх охид бүсгүйчүүд маань үзэсгэлэнтэй байна. Мянга мянганыг туулж, зуун зууныг довтолгож ирсэн Монгол түүхийн өнөд гэгээлэг байхын учир, улс үндэстний маань оршин тогтнохуйн хос баганы нэг нь болсон эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ дахин баяр хүргэе” гэв.

 

 

 

 

GoGoраскруткасайтаaracer.mobiкак взломать яндексбамперыкак взять кредит на открытие своего бизнесаcasino mantra online gratisasian girl on girl massagemer?t crystal covebeste-onlinecasinos.comдолина серенгети фоторадиаторы ценакак оформить кредитную карту онлайнденьги в долг во владикавказе адресавосхождение на килиманджаро сафари занкредитная карта дельта банк отзывычто нужно дл¤ поездки в танзаниюсафари в кении и танзаниидренажные работыпутевки в черногорию в сентябрепокрытие сковородырадиаторыполотенца сушителиреклама оконполотенцесушитель с полкой водянойповышенное артериальное давление лечениеsolde sextoy


Чөлөөт уран бүтээлч, дуучин Жанчигийн Уранчимэг Гавъяат жүжигчин цолоор шагнууллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.