Загварын тайзнаас урлагийн тайзруу урвасан бүсгүйчүүд

Загварын тайзнаас карьераа эхлүүлж байсан бүсгүйчүүд кино урлагт хөл тавьж өөрийгөө хувьсах чадвар сайтайг Дэлхий нийтэд харуулах оролдлого чамгүй хийж байсан. Тэдгээр бүсгүйчүүд дотор кино сонирхогчдын сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн нь ч бий, огт танигдаж мэдэгдээгүй бүсгүйчүүд ч мөн олон бий.

Halle Berry
Америкийн Мисс 1986 оны гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байсан Хэлли 1989 оноос жүжигчний карьераа эхлүүлж “Living Dolls” цувралд тоглож эхэлсэн байна.

Olga Kurylenko
Тэрээр “Triumph”, “Lejaby” зэрэг дотуур хувцасны брэндүүдийн загвар өмсөгч байсан юм. Украйн гаралтай Ольга  “Hitman”, “James Bond 007: The Quantum of Solace” кинонуудад амжилттай тоглосон.

Cindy Crawford
Дэлхийн 400 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн энэ бүсгүй 1980 – 1990-ээд оны шилдэг загвар өмсөгч юм. Тэрбээр 1995 оноос жүжигчний карьераа эхлүүлсэн.

Stephanie Seymour
“Playboy”, “Victoria’s Secret”, “Vogue” сэтгүүлийн алдартай модель мөн бүсгүй 2000 онд анх кинонд тоглож байсан.

Brooklyn Decker
“Cosmopolitan”, “Glamour”, “FHM”, “The Gap” сэтгүүл, брэндийн нэрт загвар өмсөгч модел тэрээр дуучин Рианнагийн тоглосон “Battleship” , Жэй.Логийн тоглосон “What to Expect When You’re Expecting” кинонд тоглосон байна.
“Playboy”, “Victoria’s Secret”, “Vogue” сэтгүүлийн алдартай модель мөн бүсгүй 2000 онд анх кинонд тоглож байсан.

Tyra Banks
“America’s Next Top Model” брэнд шоуны хөтлөгч тэрээр “Chanel”, “Christian Dior”, “Calvin Klein”, “Valentino” зэрэг алдартай брэндүүд болоод загвар зохион бүтээгчдийн хүсэмжит моделиудын нэг агаад “GQ” сэтгүүл болон “Illustrated” сэтгүүлийн усны хувцасны модел юм. Халуухан бүсгүй анх 1993 онд кинонд тоглож эхэлсэн.

Gisele Bundchen
“Victoria’s Secret”-тэй 25 сая ам.долларын гэрээ байгуулж хамтран ажиллах саналыг нь хүлээн авч байсан, 1990-ээд оны сүүлчээс “супермодел” гэгдэх алдрын нэр хүндийг авч яваа тэрээр 2004 оноос эхлсэн кинонд дүр бүтээж эхэлжээ.

Carmen Electra
“Playboy”-ийн супер од гэгдэж байсан модель бүсгүй  “Good Burger”, “Scary Movie”, “Meet the Spartans” зэрэг инээдмийн шинжтэй кинонуудад тоглсон.

Patricia Velasquez
“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг байсан тэрбээр 1999 оноос кинонд тоглож ирсэн ба та бидний сайн мэдэх The Mummy(1999) кинонд тоглож байжээ.

Cameron Diaz
Элит загварын агентлагтай гэрээгээр багагүй хугацаанд загварын тайзнаа хөл тавьж дэлхийн олон орноор аялж байсан чадварлаг загвар өмсөгч байжээ. 1994 онд “Маск” анхны бүрэн хэмжээний кинонд тоглосон бөгөөд үүнээс өмнө насанд хүрэгчдэд зориулсан кинонд дүр бүтээж байжээ.

 

 

Сэтгүүлч: Э.Есү
arslan.mn

сумка для macbook air 11russian massage in dubai


Загварын тайзнаас урлагийн тайзруу урвасан бүсгүйчүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.