Гэр бүлд эрүүл орчинд, эрүүл амьдрах ухаан дутмаг байдаг учраас гэр бүл судлаач Л.Нарантуяа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэжээ. Тэрбээр “Гэр бүлд эрүүл орчинд, эрүүл амьдрах ухаан дутмаг байгаад манай уншигчид зөвшөөрөх байхаа. Иймээс эрүүл мэндийн сэдвээс зайлшгүй мэдвэл зохих мэдээлэл өгье. Мөн л амьдралдаа туршилт хийхгүйгээр таны мэдлэг болох болоцоогүй гэдгийг санаарай. Сэтгэл бохирдохоор бие, эрхтэн бохирддог байна.
Мөн Бие бохирдлын долоон үе шат
1. Хүн эрүүл гэж өөрийгөө боддог боловч хүзүүгээр хөшин өвддөг. Энэ нь мэдрэлийн судаснууд бохирдсныг гэрчилнэ.
2. Тодорхой шалтгаангүй өвдөж, чихэрлэг, зүйлд дуртай болж ирдэг. Бохирдол хоёр шатанд орж дуртай болж ирдэг.
3. Төрөл бүрийн харшил үүсч эхэлнэ. Энэ нь цус бохирдсоны шинж бөгөөд гурван шатны бохирддог юм.
4. Савны болон түрүү булчирхай хоргүй хавдрууд үүсэхээс гадна арьсанд өөхөн бөмбөлгүүд, нөгөө, мэнгэ, ургацагууд үүснэ.
5. Холбох эдүүдэд өөрчлөлт орж төрөл бүрийн үе мөчний өвчнүүд үүснэ.
6. Судаснууд хэсэгчлэн бөглөрч зарим эрхтний мэдээ муудаж эхэлнэ.
7. Хорт хавдар үүснэ. “Буруу хооллосны өр төлөөсөнд байгаль эх хариугаа авч байгаа юм” гэж эрдэмтэд хэлдэг.
Хосууд хол байсан ч энергээрээ мөнхөд уяатай
Элдэв гажиг өвчин, зулбалт, зүй бус зүйлийн шалтгааныг гаднаас биш өөрөөсөө эрэх нь зүйтэй болов уу. “Хормойгоо хумьж хундагаа цөөл” өөдрөг аж төрөхөд тэмүүлэх нь учиртай юм. Зайнаас оношилдог, зайнаас эмчилдэг гэж ярихыг сонссон байх.
Гэтэл эхнэр нөхрөөс хол юм чинь хараагүй мэдээгүй гэж өөрийгөө хуурч цэнгэн хөөрдөг нь олон болжээ.
Ар гэрт чинь муу үйл тохиолддог
Эрүүл биш хүүхэдтэй айлд эх хүн өдөр бүр илүү ажиллаж шөнө бүхэн дутуу унтаж ямагт сэтгэл дундуур аж төрөн хамгийн их зутардаг.Ингэвэл айл өрхийн амьдрал диваажин бус там болно.Хүний орчлонгийн жаргалын дээдийг ханийн жаргал гэж үздэг.
Тэр жаргалыг эрүүл саруул, төвшин зөв үр хүүхэдгүйгээр хоёулхнаа эдлэж үл болно.Судлаачид үрийн шингэнийг авч микроскопоор шагайж байгаад далдхан байгаа эзнийг нь зодохоор өнөөх шингэний доторхи эр үр бужигнан татвалзаж байсныг гайхан бичсэн байдаг.
Энэ нь жирэмсэн хүүхний нөхрийг зодвол ураг нь өвдөнө гэсэн үг гарна.
Тиймээс эр хүн гэргийгээ бие давхар байхад журамтай байж хайхрахгүй бол хүүхэд зулбах аюултай.
Эр хүнийг эр хүн болгож яваа гол багаж зэвсэг, хүний удмын хадгалагч сан бол эр үрийн шингэн юм.Замбараагүй зайдан зарцуулбал тамир сулрах,чалх муудах, эр дунд насандаа эм хүнд гологдох, эрт өтлөх улмаар нас богиносон удам тасрах үүд болно.
Үрийн шингэнг бэлгэвчтэй энд тэнд хаях, эмэгтэйн сарын хирд хэрэглэсэн зүйлийг хаа хамаагүй хаях нь үр удамд муу нөлөөтэй.Хуучны ёсонд тайруулсан эрхтнийг хамаагүй хаяхгүй хатааж хадгалж, нандигнаж байгаад эзэнтэй нь хамт оршуулдаг ёс байдаг.Ээж бол хүүхдийг тээж төрүүлдэг, тэжээж өсгөдөг машин биш.Амьнаас амь салж, биенээс бие ургадаг, энгэрээс булаг ундран бурхан мөн гэж магтдаг.
Эхээс төрсөн нярай хүүхэд эхийн сөрөг бохир орчинд орох бүрт бохирдон өвчилдөг түүхтэй.Бие амар байх нь жаргал бус сэтгэл амар байх л жаргал юм” хэмээсэн байна.