Мэхт мэхэндээ +18 өгүүллэг

sexАриунаа хаалган дахь шуудангийн хайрцгаа ховорхон үзэж шалгадаг байлаа. Хааяахан телефон утасны тооцооны хуудас ирсэн эсэхийг шалгах гэж онгойлгон. Тэр өөрөө ч, түүний цоохор Цогоо ч дугтуйтай захидал ойр мөд аваагүй аж. Гэвч энэ удаа хайрцагт “Ариунаагийн гарт нь” гэсэн хаягтай томоо гээч зузаан дугтуй хэвтэж байлаа. Буцах хаяг байсангүй. Ариунаа дугтуйг онгойлгомогц цочирсондоо золтой л хашгирсангүй…

Дугтуйг дүүрэн өнгөт гэрэл зургууд байлаа. Фото бүр дээр хайртай нөхөр Цогоо нь өрөөлийн ор дэрэн дээр биеэ үнэлэгч байрын нүцгэн охидтой элдвээр шалиглан хэвтэх ажгуу. Бүр яг л порно кинон дээрх шиг шүү. Яаж ингэж чадаж байнаа гэдгийг нь ч Ариунаа ухаж ойлгож дийлсэнгүй. Зургууд өнгөт боловч чанар чанар нь тийм ч гойд бус. Тэдгээрт гарцаагүй нөхөр нь “тоглож” буй нь бөөн аймшиг. Цогоогийн гол нууц тэмдэг бол өгзөг том хүрэн мэнгэ. Эргэлзэх юм байсангүй. Өөгүй юм шиг нөхөр нь явж явж гудамжны янхан хүүхнүүдтэй завхайрдаг байж. Тэгэхдээ бүр дурангийн өмнө шүү. Ямар бузар булай бэ?

Ариунаа гэртээ ороод шалиг зурагнуудыг ширээн дээр дэлгэж тавингаа асгаруулж гарлаа. Өөрөө ч унхиагүй дор амьтан шиг санагдана. Хамгийн муухай нь дугтуйтай бузар булайг өөр хэн нэгэн гарцаагүй мэдэж буйд байв. Сонин хэвлэлд гаргачихвал яана. Тэгээд ч Цогоо гайгүй нэртэй бизнесмен шүү дээ. Арга цөхөрсөн Ариунаа нүүрээ хоёр гараараа даран тонгойв. Гэвч уур цахлыг нь утасны дуун таслав. Нөхөр нь аж. “Миний хайрт уу Наад дуу хоолой чинь яачихаа вэ? Уйлаад байгаа юмуу даа? За яахав, гэртээ очоод учраа олъё. Хөгшин чинь оройтох байхшүү. Өнөөдөр манай орлогч Энхээгийн төрсөн өдөр “ гэлээ. Ариунаа гар утсаа хаангаа “Тэгнээ тэр. Би яг тийм гэж итгээд байсан юм. Шалгаад үзэх үү?” хэмээн бодоод гараа чичрүүлэн байж Энхээ руу залгалаа.

•    Энхээ төрсөн өдрийн мэнд хүргэе.
•    Өө, Ариука юу? Баярлалаа. Өнөөдөр ирнэ биз дээ? Танай хүн ч ирнэ. Хүлээн шүү.
•    За, би бодож байгаад болъё гэж Ариунаа хоолой чичрүүлэн хэлээд утсаа тасдав.
“Завхай эр” шөнө дөлөөр ирэв. Сүрхий халсан нь илт. Тэр инээмсэглэснээ “Уучлаарай хайрт минь. Намайг гаргасангүй ” гээд тэврэн үнсэх гэхэд нь Ариунаа толгойгоо буруулан түлхэнгээ “Чи гал тогоо руу ордоо. Чамд зориулсан сюрприз байгаа…” гэж хөндийдүү хэллээ. Тэнд ширээн дээр дүүрэн хөглөрөх мөнөөх зургууд завхай зайдан нөхрийг нь ёстой нэг шоконд оруулна даа гэж бодож байлаа.

Гэвч гайхалтай нь тийм юм ер болсонгүй. Цогоо зургуудыг их л сонирхонгуй нэг нэгээр нь хараад жуумалзах аж. Тэр ичиж улайсан ч үгүй, Ариунаагийн өмнө сөхөрч, уучлалт гуйн мэгшсэнгүй. Харин ч чангаар инээнгээ “Өө муу новшнууд. Бүр сүрхий хийсэн байна шүү. Өгөр тоглоом тохуу хийгчдийг дээ” гэхэд нь Ариунаа түүний үгийг таслангаа “Юу, юуны чинь тоглоом тохуу. Чиний янхнуудтай заваарч явсан чинь тэгээд тоглоом байх нь уу?” гэж хоолой чичрүүлэн хэлэв. Цогоо инээд алдсан чигтээ “Миний хонгор ч бүр хоцрогдож гүйцжээ, хөөрхий. Ийм зурагнуудыг компьютер дээр тавхан минутад л хийдэг юм шүү дээ. За явъя, би чамд үзүүлье ” гэлээ.

Цогоо компьютерээ асааж, интернетэд оронгоо “За хар даа. Одоо хоёулаа аль дуртай порно сайтаа сонгоё” гээд л гялалзуулж гарав. Нөхрийнх нь ийм гялалзуур ажиллагаа Ариунаад таалагдсангүй “Өө, энэ нөхөр ажил дээрээ ингэж зугаацаж суудаг байх нь ээ” хэмээн бодов. Цогоо хөгжилтэй ажилласаар л…

Үнэхээр л таван миниутын дотор порно шоунд оролцогчдын нэг яг нөхөр болж хувирахыг Ариунаа нүдээр харсан ч “Чи энэ бүх зургуудыг үнэхээр ингээд хийчихсэн гэж хэлэх гээд байна уу” гэж эргэлзсээр л байлаа. Цогоо хоёр гараа алдлангаа “Тэгэлгүй яахав дээ. Одоо ямар ч фото мастер нүд ирмэхзуур л ийм зургийг цаасан дээр буулгаад өгнө” гээд дахиад л компьютерийн ард сууснаа яг дугтуйн доторхи шиг зураг гаргаад ирлээ. Гагцхүү зураг дээрх эр Цогоо огт биш аж. Ариунаа сая нэг санаа амарч “Намайг уучлаарай” гээд мөнөөх зурагнуудыг хог руу хаяхаар өндийтөл нөхөр нь “Хөөе жаахан хүлээдээ. Миний хайрт хэзээ нэгтээ ийм байрлалууд үзэж байсан бил үү? Хоёулаа туршаад үзэх үү, яадаг юм” гээд хөхүүн инээв. Тэр шөнө хос хоёрын хувьд гайхалтай болж өнгөрчээ…

Цогоо бүх юм өөрийнх нь бодсоноор эргэсэнд сэтгэл маш хангалуун байлаа. Юу гэвээс дөнгөж уржигдархан л сүүрлийн ирмэг дээр шахуу байсан билээ. Сайхан гэр бүл, сайхан ажил алба нь ч барлагч мэдэхээр байсан. Айхдар ч урьханд орон алдсан. Гэндээд л тэр шүү дээ.

Ямар чөтгөр нь шүгэлсэн юм бэ, өнгөрөгч амралтын хоёр өдрийг Энхээ оролцогчийнхоо зуслангийн байранд жаргаж өнгөрөөснөө л бүх юм үджээ. Амралт архидаж, шорлогдохоор зогсохгүй гэдгийг тэр үнэхээр гадарласангүй. Хүүхэмсэг зальжин Энхээ утсаар биеэ үнэлэгчдийг дуудна гэдгийг ч бараг мартчихаж. Үнэхээр ч орлогч нь дөрвөн бүсгүй захиалж группэн сэкс гэдгийг ёстой нэг үзэцгээжээ.

Нэг дэхь өдрийнх нь өглөө Цогоо толгой нь дүйнгэтэж, шартсан амьтан ажилдаа иртэл орлогч нь үнэхээр цочирдуулсан байна. Тэр Цогоогийн ширээн дээр мөнөөх биеэ үнэлэгчтэй хэрэн порно кинон дээрх шиг сэксдэж буй зурагнуудыг дэлгэж тавиад “За хоёулаа энэ айхтар гэрчийн баримтуудыг яах билээ” гэх нь тэр. Итгэж ядсан Цогоо “Чи миний зургуудыг авчихсан хэрэг үү? Чи ч ёстой новш юм даа” гэж асах гэтэл Энхээ жуумалзан “Тэгэлгүй яахав. Одоо ийм л цаг шүү дээ. Уурлаад байвал чи л балрана шүү” хэмээн сүрдүүлсэн өнгөтэй хэлэв. Цогоо ёстой л шалаанд оров.

Энхээ багагүйг шаардажээ. Цалингаа гурав дахин өсгөх, бизнесээсээ хувь олгох гээд л… Эс тэгвээс гэрчийн бузар баримтуудыг Ариунаад өгөөд зогсохгүй шар хэвлэлээр цацна гэж сүрдүүлсэн аж.

Гэвч Цогоо ямартай ч гарах гарцыг өрсөж олжээ. Тэрээр компьютэр дээр өөрөө гол дүр нь тоглосон хуурамч порнограф зохиож, зургуудыг нь өөрийн шуудангын хайрцаганд өөрөө хийсэн байна. Ийм жүжгийнхээ ачаар ч бүх сэжгийг арилгаж чаджээ. Эцэст нь Энхээгийн төрсөн өдрийн бэлэг болгож халагдах тушаалыг нь гардуулсны дараа бааранд сууж багагүй наригсан аж. Нөгөөх нь ч шоконд орсон нь ойлгомжтой.

Дахиад порно зурагнууд илгээчихэж гээд Ариунаа нөхөртөө Энхээгийн авсан зурагнуудтай дугтуйг сарвайвал Цогоо тоомжиргүй инээд алдангаа,

Одоо юу нь сонин байх вэ хө. Хог руу чулуудчих гэлээ.аквалоо новостиlebanese escorts dubai


Мэхт мэхэндээ +18 өгүүллэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.