Үдийн цайны дараа унтах нь ой санамжийг сайжруулдаг

Хоол идсэний дараа ердөө ганцхан цаг унтахад ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа сайжирдаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
original
Эрдэмтэд судалгааны ажилдаа сайн дурын 39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулсан байна.

Эхний багийн хүмүүст дуг хийх боломж олгож, харин нөгөө багийнханд тийм боломж олголгүй ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэжээ. Энэ тестийн дүнд өдрийн цагаар амралтгүй ажлаа хийж байсан хүмүүстэй харьцуулахад амарч байсан хүмүүсийн ажлын чадавх давуу байсан нь харагдсан байна.

Урьд нь Калифорни муж улсын эрдэмтдийн баг нойргүй хоносон оюутны тогтоох чадвар 40 хувиар мууддаг болохыг баталж байжээ.

Сонирхуулахад, Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилл, Маргарет Тэтчер, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кенниди, үзэсгэлэнт Мэрилин Монро, агуу эрдэмтэн Альберт Эйнштейн нар хоол идсэнийхээ дараа дуг хийдэг байсан гэнэ.санаторий аквалооrussian massage dubai


Үдийн цайны дараа унтах нь ой санамжийг сайжруулдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.