Өндгөвчинд киста үүсэх нь хортой юу?

1357212510_some-tips-to-keep-your-digestive-health-635x423Өндгөвчнүүдийн үндсэн үүрэг бол тусгай гормонуудыг боловсруулахад байдаг юм. Эмэгтэй хүний бүхий л амьдралын туршид өндгөвчинд киста нэг бус удаа үүсэн дараа нь алга болдог. Киста үүсэх шалтгаан олон янз.

1. Гормоны өөрчлөлт, үйл ажиллагаа нь доголдох,
2. Киста нь эмэгтэй хүний цэвэршилтийн эсвэл сарын тэмдэг дөнгөж эхэлж буй идэрхэн охид бүсгүйчүүдэд ч үүсэх нь бий. Мөн үр хөндүүлэх, хүүхэд төрүүлдэггүй эмэгтэйчүүдэд киста ургах нь байна.
3. Киста нь үрэвсэлт өвчин (бэлэг эрхтний) болон халдварт өвчний үед үүсэх боломжтой.

Киста нь ямар нэгэн өвдөлт зовиургүй байдаг тул эмэгтэйчүүд санаа зовох нь бүү хэл байгаагийн ч мэдэхгүй өнгөрөх нь бий. Энэ үүсвэр нь ямар нэгэн тусгай өвөрмөц шинж тэмдэггүй болно. Гэхдээ өөрийн бие организмдаа сайтар хяналт тавьж ажиглавал:
- Сарын тэмдэг тогтворгүй байх, хойшлогдох процесс ойр ойрхон тохиолдоход киста үүссэн байх магадлалтай.
- Киста үүсэх нөхцөлд хэвлийн доогуур өвдөлт өгөх нь бий. Гэхдээ ийм шинж нь үрэвсэлт өвчний үед ч илэрч болно. Киста нь хэлбэр агуулгаараа хавдартай төстэй. Тиймээс киста нь хортой, хоргүй болохыг оношлуулж байж л мэднэ. Киста нь ямарч зовиургүй байх нь хавдар биш гээд яваад байж болохгүй. Хэрэв киста нь хэмжээний хувьд томорвол үрэвслийн эсрэг, гормоны эмчилгээ хийдэг. Шаардлагатай тохиолдолд кистаг мэс заслын аргаар авна.чехлы на айфон 4 видеоlebanese escort in dubai


Өндгөвчинд киста үүсэх нь хортой юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.