
Ким Кардашиан – Биеийн галбир, том өгзөг, дуулиант явдлуудаараа алдартай телевизийн реалити шоуны хөтлөгч тэрбээр 2010 онд Жэм хэмээх дуу гаргаж, дүрсжүүлж байжээ. Гэхдээ амжилт олоогүйгээр барахгүй нэр төрийг нь араас нь чангаасан байна. Гэхдээ К.Кардашиан хожмоо тэр дууныхаа талаар ярихдаа зүгээр л зугаагаа гаргасан хэрэг байсан гэжээ.

Парис Хилтон – Алдарт Хилтон сүлжээ зочид буудлын өв залгамжлагч байсан дуулиант Парис Хилтон “Сохор одод” хэмээх хит дуутай цомгоо 2006 онд гаргаж байлаа. Дуулаад амжилт олоогүй тэрбээр Дижэйн замнал хөөж явсаар 2014 онд “Амьд ирээрэй” хэмээх дуу гаргасан байна.

Скарлетт Йоханссон – Өнөө цагийн хамгийн алдартай Холливуудын эмэгтэй алдартнуудын нэг мөн тачаангуй бүсгүйчүүдийн дунд дээгүүрт бичигддэг Скарлет Йоханссон 2008 онд дебют цомгоо гаргаж байсан гэдэг. Хэдийгээр хамгийн их хүлээлттэй цомгоор шалгарч байсан ч амжилт ололгүй мартагдсан юм.

Лейтон Мийстер – Ховч охин цуврал киноны од Лейтон Мийстер ч гэсэн цагтаа дуучин байлаа. Робин Тиктэй хамтран “Хайрлах нэгэн” гэдэг дуу гаргасан ч жүжигчний авъяас нь давамгайлаад байсан аж.

Женнифер Лов Хьюитт – Гарфильд, Америк мөрөөдөл зэрэг киногоороо дэлхийн танил болсон жүжигчин, найруулагч, ая зохиогч Женнифер Лов Хьюитт энэ онд дөрөв дэх цомгоо гаргасан байна. Түүний 2002 онд гаргасан “Чармай нүцгэн” хэмээх дуу нь Австралийн шилдэг 100 дууны есдүгээрт, Биллбордын шилдэг 200 дууны 37-рт тус тус жагсаж байжээ.
Тобби
– See more at: http://world.time.mn/content/47795.shtml#sthash.95VPN4et.dpuf
akvalooasian massage girls