АНУ-ын поп од Бейонсегийн Нью-Жерсид болсон тоглолтын үеэр рэппер эр түүний нөхөр Жэй Зи өөрийн эхнэр Бейонсег шуналтайгаар озон үнсчээ.
Ийнхүү тэдний удахгүй салж магадгүй гэсэн цуу яриаг намжааж орхижээ.
44 настай Жэй Зи, 32 настай Бейонсе нарын дундуур хар муур гүйсэн гэх яриа хоёр сарын өмнө гарсан билээ.
Тун удахгүй тэр “хар муур” ч олджээ. Тэр бол Канадын 30 настай дуучин Мия бөгөөд хүмүүс түүнийг Жэй Зитэй холбох болсон юм.
Тэгвэл одоо гэр бүлийн хоёрын дунд халуун дулаан уур амьсгал ноёлох болсон гэнэ. Тэд одоо хамтдаа аялан тоглолт хийж байгаа аж.
Г.Солонго
Агшин.мн