Б.Батбаяр: Хувийн амьдралыг нь хавтаст хэрэгт тусгаснаас Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан

527-1406528661c5d84b41e60059edgreat_500x500Хар тамхи хэрэглэсэн, хадгалж, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал өнөөдөр болно. Энэ талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Б.Батбаяртай ярилцлаа.

-Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралд ямар хүсэлт, тайлбартай оролцох гэж байна вэ?

-Шүүх хурлыг хийлгэнэ  гэсэн бодолтой байна. Бидний зүгээс шүүх бүрэлдэхүүнээс гурван удаа татгалзах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй. Тухайлбал, долдугаар сарын 2,7, 16-нд татгалзах хүсэлт гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49.1.4-т тодорхой заасан байдаг.

Шүүгч уг хэргийг шүүхэд хувийн ашиг сонирхол байж магадгүй гэх үндэслэл бүхий эргэлзээ байвал татгалзаж болно гэж заасан байдаг. Хуульдаа бол зөвхөн эргэлзэхэд л татгалзаж болно гэж заасан байна. Тэгэхэд би шүүгчийн талаар бичлэг гаргаж өгсөн.

Тухайн үеийн шалтгаант нөхцөлүүдийг бүгдийг ярьсан. Миний үйлчлүүлэгчийг зургадугаар сарын 24-нд батлан даалтад гарах хүсэлт гаргаагүй байхад гаргаж “Х.Тэмүүжин сайдтай унтсан” гэж яриулсан. Ингээд долдугаар сарын 7-ны өдөр ямар ч шалтгаангүй буцаагаад хорьсон.

“Оргож болзошгүй” гэдэг үндэслэлээр хорьсон. Тэд батлан даалтад гаргахдаа энэ талаар яриагүй. Энэ байдалд санал нийлэхгүй байна гэдгээ удаа дараа өмгөөлөгчийн хувьд холбогдох байгууллагуудад хэлсэн. Тухайлбал, ЦЕГ-т “Миний үйлчлүүлэгчийг хууль бусаар хорьж байна” гэсэн гомдол гаргасан.

-АТГ-т ЭЦГ-ын холбогдох хүмүүсийг уг хэрэгт холбоотой гэж үзээд шалгуулах хүсэлт гаргасан гэж байсан. Хариу ирүүлсэн үү?

-”ЭЦГ-ын дэд дарга Б.Ариунболд нарт холбогдох асуудлыг АТГ шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу Баасанням байцаагч шалгаж байгаад өнгөрсөн баасан гаригт “Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй” гэсэн тайлбар албан бичгээр өгсөн.

Энэ нь тухайн албан тушаалтан өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд өмгөөлөгчид таван сая төгрөгийн авлига өгсөн баримт нь байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан эрх ашгаа урвуулан ашиглаж төрийг унагах хуйвалдаанд намайг орохыг шаардаж, мөн миний үйлчлүүлэгчийг “Х.Тэмүүжинтэй унтсан” гэж телевизээр яриулсан албан тушаалтны үйлдсэн төгс гэмт хэрэг шүү дээ.

Зургадугаар сарын 24-нд хорих 461 дүгээр ангиас “Eligans” зочид буудлын 504 тоот өрөөг ЭЦГ-ын дэд дарга Б.Ариунболд нарын хүмүүс бэлдсэн байсан. Энэ бүх үйл явдал баримтаар нотлогдсон байхад “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна. Ийм учраас татгалзсан саналыг прокурор руу явууллаа” гэсэн бичиг ирүүлж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна.

Хууль яаж завхарсан, хууль төрөл садан танил талын хүрээнд явагддаг болсныг харуулж байна. Харин энгийн нэг ядарсан танил талгүй албан тушаалтан ийм үйлдэл гаргасан бол аль хэдийнэ ачигдаад явчихсан. Гэтэл ЭЦГ-ын. дарга, Мөрдөн байцаах газрын ажилтнууд, шүүгч холбогдсон ийм хэрэг яахаараа гэмт хэргийн шинжгүй болчихдог юм. Энэ нь гэмт хэргийн бүх шинж буюу дөрвөн төрлийг агуулсан гэмт хэрэг шүү дээ.

-Таныг энэ хуйвалдаанд оролцвол авлига өгөхөөс өөр ямар нэгэн албан тушаал амласан уу?

-”Г.Сарангэрэлийг Х.Тэмүүжинтэй унтсан гэж яриулбал чамайг Хууль зүйн яамны газрын дарга болгоё” гэж хэлснийг нь би баримтжуулаад хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Бүх бичлэгүүд нь байна. АТГ миний гар утсыг авч яваад бүтэн хоёр өдөр шалгасан. Тэгсэн атлаа баримтаар нотлогдохгүй байна гэсэн.

Ийм баримтыг энгийн хүмүүс бол цуглуулж чадахгүй. Би хуулийн хүн учраас бүх зүйлийг нотлох баримттай ярьж байгаа. Тэгэхэд хуулийнхан нэгдэж ард иргэдийг яаж хэлмэгдүүлж, зохиомол хэрэг үүсгэж, хэрхэн дураараа аашилж болдгийг харуулж байна.

Би яагаад энэ бүхнийг дэлгэж тавьсан гэхээр өнөөдөр Г.Сарангэрэлээр оролдож байгаа боловч маргааш та бидний хэн нэгний хүүхдэд зохиомол гэмт хэрэг үүсгэж хэлмэгдүүлэхэд хуулийнхан бэлэн байна. Хувийн ашиг сонирхолдоо тэднийг ашиглана гэсэн үг. Анх шоронгийнхон ийм арга хэрэглэдэг байсан бол арван жилийн дараа хуулийнхан өөрсдөө албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлддэг болсон байна.

Тэднийг шалгуулахаар нэг ангийнхан, төрөл садан болчихоод хэрэг үүсдэггүй болсон байна. АТГ өөрөө ЦЕГ-ын харьяа байгууллага. ЦЕГ-ын дарга Б.Билэгт Ууганбаяр, Батсүх, Доржсүрэн нарын амаар явж байдаг. Б.Билэгт ингэж дураараа аашлах эрх байхгүй. Салбарын сайдаа унагаах хуйвалдаан шүү дээ.

Үүнийг шаардлагатай гэж үзвэл ”би баримтаар гаргаж ирж чадна. Б.Билэгт яг өөрийн толгойгоор Үүнийг хийхгүй бусад хүмүүсийн хатгаасаар хийж байгаа болохоор нь чимээгүй байгаад байна. Ийм нөхцөл байдалд салбарын сайд Х.Тэмүүжин яагаад таг суугаад байгаа юм. Өөрийг нь ингэж гутаан доромжилж байхад чимээгүй байгааг үнэхээр гайхаж байна.

-Г.Сарангэрэлтэй эргэлтээр уулзаж байгаа байх. Хорих ангид ямар нэгэн шахалт дарамт ч юм уу, хэлэлцээр зохион байгуулах сэдэл дахиж гаргаагүй биз дээ?

-Г.Сарангэрэлийг долдугаар сарын 7-нд хорьсноос хойш нэг ч эргэлт оруулаагүй. Хуульдаа сэжигтэн яллагдагчийг цагдан хорьж мөрдөх тухай хуулийн 19.3-т төрөл садантайгаа долоо хоногт нэг удаа уулзах эрхтэй. Гэтэл хамаатан садантай нь огт уулзуулсангүй. Өнгөрсөн гурав дахь өдөр эргэлтийн хамгийн сүүлчийн хугацаа байсан.

Ингээд бөөн хэл ам таталсны үндсэн дээр шүүгч Мөнх-Эрдэнэ 16.30 цагт зөвшөөрөл өгсөн. Яаж уулзаж амжих юм бэ. Найз залуу нь такси бариад хар хурдаараа 20 минут яваад очиход оруулах хугацаа дууссан байсан. Ингэж хүний эрхээр дайжигнан тохуурхаж болохгүй.

Иймд үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс шүүх хуралд оръё гэж бодож байна. Орохдоо “Шударга энэрэнгүй зарчмыг баримталж, эрх зүйн удирдлагыг ухамсарлаж миний үйлчлүүлэгчийн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч ээ” гэдгийг шүүх бүрэлдэхүүнд хэлнэ.

-Шүүгдэгч Г.Сарангэрэл шүүгчээсээ татгалзсан. Үүнийг ШЕЗ юу гэж авч үзсэн бэ?

-ШЕЗ-ийн ёс зүйн хороонд долдугаар сарын 5-нд шүүгчээс татгалзах хүсэлтээ гаргасан. Хуульдаа 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн заалт байдаг. Гэтэл ШЕЗ уг асуудлыг 30 дахьхоног дээр нь шийдэх гээд дарчихаад байна. Тэр байтугай асуудлыг нэг хоёр хоногийн дотор шийддэг. Ямар ч ачаалалгүй газар шүү дээ.

Одоо 30 дахь хоног болоход “Бид хугацаа сунгах эрхтэй” гээд хойшлуулах байх л даа. Ер нь аль болох асуудлыг хойшлуулах, удаашруулах бодлого баримтлаад байна гэж үзэж байна. Шийдвэр гарахаас өмнө шүүх хурлыг хийчих санаа сэдэлтэй байгаа болов уу. Мэдээж ШЕЗ шүүгчээ өмгөөлөлгүй л яахав. Гэхдээ хууль бус зүйл дээр өмгөөлөөд байна гэдэг чинь буруу шүү дээ. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиа зөрчөөд байна.

-Манайд шүүх, цагдаа, прокурор зэрэг тусгай субъектийн хүмүүст холбогдох хэргийг аль байгууллага хянаж байна вэ. Хуучин Прокурорын мөрдөн байцаах алба байсан шүү дээ.

-Эрүү үүсгэхгүй гэдэг хариу өгч байна гэдэг нь Прокурорын мөрдөн байцаах алба татан буугдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, хуулийнхныг шалгах субъект байхгүй. Тэдэнд дураараа аашлах боломж нээлттэй байна гэдгийг харуулаад байгаа юм. Прокурорын мөрдөн байцаах алба байхдаа тусгай субъекттэй холбоотой хэргийг шалгадаг ганцхан  алба байсан.

1937 онд байгуулагдаад тэднийх хүмүүсийг шууд буудаж хөнөөсөн. Түүнд хяналт тавих байгууллага байгаагүй. Өнөөдөр яг түүнтэй адил шүүх, прокурор, цагдаа зэрэг тусгай субъектүүдийн үйлдэж байгаа хэрэгт хяналт тавих, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих газар байхгүй болсон.

-Танай үйлчлүүлэгч Г.Сарангэрэл өнгөрсөн пүрэв гаригт амиа хорлохыг завдсан гэж байна. Айлын өргөмөл ганц охин ч гэх юм?

-Энэ удаа хэрэгт ямар ч хамааралгүй цэвэр гэр бүлийн доторх амьдралыг хавтаст хэрэгт тусгачихсан. Ер нь бол хавтаст хэрэгт хэргийг шүүхэд хамааралгүй өөр баримтыг тусгасан тохиолдол их байна. Би өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй. Хүний амьдралын хамгийн эмзэг сэдвийг тусгасан ийм зүйлийг шүүгдэгч хавтаст хэрэгтэйгээ танилцах үедээ мэдсэн.

Мөн Г.Сарангэрэлийн хавтаст хэргийг өөр хэргээр шүүгдэж байгаа Анударь гэж охинд уншуулсан байдаг. Тэр охин хорих ангид байх үедээ Г.Сарангэрэл рүү камер дамжуулж орилж хашгирч бөөн хэрүүл болсон. Энэ нөхцөл байдлаас болж амиа хорлохыг завдсан.

Хорих ангиас “Танай үйлчлүүлэгч амиа хорлох субъектив санаа зорилго бий болчихлоо. Үүнийг таслан зогсоох шаардлагатай байна” гэсэн мэдээллийн дагуу би уулзсан. Мэдээж тайвшруулах талаас нь захиас хэлсэн.

Б.Цэцэндэлгэр

Эх сурвалж: Монголын үнэнчехлы для айфоновhigh end escort


Б.Батбаяр: Хувийн амьдралыг нь хавтаст хэрэгт тусгаснаас Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.