Заяаны ханиуд яагаад адилхан байдаг вэ?

Хүн эсрэг хүйстэндээ анхны харцаараа унаж тустлаа дурлаад, амь амьдралаа зориулахаар шийдэх тохиолдол бараг саяд ганц л байдаг байх. Харин хvн гэдэг амьтан яг үнэн хэрэг дээрээ өөртэйгөө хамгийн ижилхэн гадаад төрхтэй эсрэг хүйстэндээ хамгийн ихээр унаж тустлаа дурладаг гэдгийг та мэдэх үү?

GoodMythicalMorning-WhyCoupleLookAlike727

Саяхан нэгэн томоохон их сургуулийн эрдэмтэд залуусын дунд судалгаа явуулж, хүн бүрт эсрэг хүйснийх нь олон янзын хүмүүсийн зургийг үзүүлж, хамгийн царайлаг хүнийг сонгохыг хүсчээ. Тэгээд сонгосон зураг дээрх хүний хүйсийг нь фотошопын тусламжтайгаар өөрчлөн харьцуулахад үнэхээр сонирхолтой үр дүн гарсан байна. Жишээлбэл сонгогдсон эмэгтэйн зургийг бага зэрэг эрэгтэйлэг болгож, үсийг нь тайраад, сахал зэргийг нэмээд, нүүрний ерөнхий төрхийг нь хэвээр үлдээхэд сонголт хийсэн эрэгтэй дүрээрээ гарч ирж байв. ҮҮнээс үзэхэд хүн өөртэйгөө ижилхэн хүнийг л хамгийн царайлаг гэж үздэг нь тогтоогджээ. Тэгэхээр хүн болгон мөн чанартаа өөрөө өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй төрхтэйд тооцдог бөгөөд, өөртэйгөө хамгийн ижилхэн хүнтэй хувь заяагаа холбодог байна.

Хүмүүсийн зан аашийг нүүрний хэлбэрээр нь харж судалдаг судлаачдын /физиогномч/ үзэж байгаагаар нүүрний төрх ижил хүмүүсийн зан ааш нь хүртэл ижил байдаг бөгөөд хэл амаа амархан олоцдог гэнэ. Тэгвэл биоэнерги судлаачдын үзэж байгаагаар хүний биеийн эс бүр тодорхой давтамжтай долгион цацруулдаг. Тэр ч байтугай эрхтэн, булчин бүр өөр өөрийн гэсэн энергитэй бөгөөд бусад биеийн хэсгүүдийн энергиэс өөр байдаг гэнэ. Хэрвээ хүмүүс хоорондоо төстэй байвал энерги нь бие биедээ ойж, бие биеэ тэжээж байдаг. Тэгэхээр гэр бүл нь удаан хугацаагаар, бүр насан туршид хүртэл оршин тогтнож чаддаг юм байна.

Түүнээс гадна физиогномчидод нэгэн сонирхолтой үзэл байдаг аж. Гэр бүлийн хосууд хамт амьдрах явцдаа бие биенийхээ нүүрний хувиралыг өөрийн эрхгүй дуурийадаг учираас адилхан болдог бөгөөд үүнийг гэрлэлтийн мимикрия буюу элэглэн дуурайх үйлдэл гэдэг байна. Хэрвээ хосууд бие биедээ үнэхээр хайртай бол яваандаа адилхан болдог ажээ.

Таны хайрт таньтай юугаараа адилхан бэ?

Нүд нь ижилхэн хосууд-  Тэдний хамтын амьдрал нь тодорхой тооцоолон боловсруулсан төлөвлөгөөний дагуу явдаг. Хуримын өдөр, амралт, хүүхдийн төрөх өдөр нь хүртэл урьдчилан төлөвлөгдсөн байдаг.

Хамар нь ижилхэн хосууд - Тэд ул суурьтай үр бүтээлтэй байхыг эрмэлздэг. Өөрийн гэсэн байшин, зуслантай болохоос гадна жил бүр засвар өөрчлөлт хийх хандлагатай байна. Гэхдээ бүгдийг өөрсдийн гараар.

Хуруунууд, гарын хэлбэр адилхан хосууд - Гэр бүл чинь хөрөнгө чинээтэй явах заяатай юм байна. Учир нь ижил хуруутай хосууд наймаанд олз омогтой байхыг илэрхийлдэг аж.

Уруул төстэй хосууд - Албан тушаалын шатаар хамтдаа мөр зэрэгцэн ахих тавилантай. Харин аль аль нь нимгэн уруултай бол ажлын амжилтаар дүүрэн байх аж.

Нүүрний хэлбэр адилхан хосууд - Сексийн амьдрал нь насан туршид хангалуун байхыг илтгэдэг.

 

 

 санаторий аквалооwomen seeking couples


Заяаны ханиуд яагаад адилхан байдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.