Тахианы махан плов

uzbekistan 032Орц: Дөрвөн хүний порц.
-250гр цагаан будаа,
-2х/х ургамлын тос,
-500мл тахианы шөл,
-Нунтаг карри,
-Нэг бөөрөнхий сонгино,
-Улаан шар ногоон өнгөтэй амтат чинжүү тус бүр нэг ширхэг,
-500гр тахианы ясгүй мах,
-Давс, нунтаг хар перц,
-200гр ногоон вандуй.

Хийх арга. Будааг угааж усыг шүүнэ. Томхон хайруулын таваг юм уу зузаан ёроолтой хоолны саванд нэг хоолны халбага ургамлын тос хийж халаагаад будаагаа хийж шаргал өнгөтэй болтол нь хуурна.

-Будаан дээрээ тахианы шөлөө хийж карри, давсаа нэмээд саваа таглаж зөөлөн гал дээр 30 минут чанана. Сонгиноо арилгаж жижиг хэрчинэ.

-Амтат чинжүүгээ угааж хатаагаад дундуур нь хувааж голынх нь үрийг авч цэвэрлэн томхон хэрчинэ. Тахианы махыг уртхан хэрч.

-Өөр нэг хайруулын тавганд нэг хоолны халбага ургамлын тосоо халааж тахианы махаа шарна. Давс перц, сонгиноо нэмээд мөн амтат чинжүүгээ хийж долоон минут шарна.

-Тахианы махаа будаа, вандуйтайгаа хольж хутгаад амтыг нь шалгаж давс перц, карригаа нэмээрэй. Бэлэн болсон хоолыг шинэхэн ногоогоор чимж болно. 40 минут болгоно.akvalooprivate escort in dubai


Тахианы махан плов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.