Хөл урт харагдуулах 8 арга

market_598_1-470x6001. Биеийн өнгөтэй туфль- Хар өнгө тийм ч сайн сонголт биш. Яг үнэндээ хар өнгийн туфль хөлийг чинь жижигхэн, богино харагдуулдаг. Харин арьстайгаа ижилхэн өнгөтэй туфль өмсөх нь чиний хөлийг байгаагаас нь урт харагдуулах бөгөөд дээр нь ямар ч хувцас өмссөн сайхан зохицно. Мөн шовх хоншоор той туфль хөлний чинь уртыг нэмж харагдуулна. Платформ улнаас татгалз.

tumblr_mckbznl7YO1r69p9jo1_500_large2. Дээр суудалтай шорт- Аль болох л богиныг өмсвөл чиний хөл урт харагдана. Гэхдээ гудамжаар дотуур өмдтэйгээ явж байна уу гэлтэй богинохон шорттой охидыг хараад чиний яаж царайлдагийг мэдэх учир Гоолингоо нь чамд дээр суудалтай шорт өмсөхийг санал болгож байна. Юбка ч мөн ялгаагүй. Бүсэлхийг чинь хамаагүй дээр байгаа мэт харагдуулна.

8652630853_696e4c6ca5_o-400x600

3. Загасан хормойтой даашинз, юбка- Урдуураа богино мөртлөө ар талдаа бүтэн хормойтой юбка, даашинз чиний хөлийг урт харагдуулж чадна. Мөн урдаа зайтай тренд юбка ч гэсэн сайхан сонголт шүү!

775724. Тарпицан жийнс- Ихэнх жийнс хүний хөлийг богинохон харагдуулдаг. Ялангуяа тохироогүй гуталтай, өнгө нь тод бол бүр ч. Харин энэ оны загварын тренд болох тарпицан жийнс хөлийг чинь байгаа хэмжээнээс нь урт харагдуулдаг. Ер нь хүмүүс хөлийг чинь бараг л хайхрахгүй гэсэн үг л дээ. Өсгийтэй гуталны чинь хоншоор хэсгээс бусдыг нь халхлах урт өмд байвал сайн.

1-1-15. Өвдөгнөөс дээш- Хөлөө урт харагдуулахыг хүсдэг бүх бүсгүйчүүд энэ дүрмийг санах хэрэгтэй. Чиний өвдгөөр татдаг даашинз, цув, юбканууд бүгдээрээ чамайг урт хөлтэй харагдуулдаг. Хэзээ ч шагай, өвдөг хоёрын яг хооронд нь таарах хэмжээтэй хувцас бүү сонгоорой.

SONY DSC6. Өнгөний тоглолт- Хар даавуун өмдийг гэгээлэг, тод өнгөтэй цамцтай хослуулж өмсвөл мөн л чиний хөл урт харагдана

3deefbeddea14ac7ec5f5f999905e8807. Нүцгэн сандаал- Хөлнийхөө арьсыг их гаргах тусам чи урт хөлтэй харагдана. Хичнээн загварлаг байсан ч битүү сандаалны оронд нарийхан оосор бүчтэй сандаал л сонгоорой.

85158. Гялалзуулагч тос- Биеийн саатай тос, гялалзуулагч шингэнийг ч хөлөө урт харагдуулахад ашиглаж болно. Тосоо гадна шагайнаасаа ташаа хүртлээ урт зурж түрхээрэй. Тосны хүрээ харагдуулахгүйн тулд сайн шингээж, үрж бүдэгрүүлэх нь чухал.

ugluu.mnкупить чехол для ipad 3most expensive hooker


Хөл урт харагдуулах 8 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.