Хүний охин үрийг золигт гаргаж, Х.Тэмүүжингийн санаа амрав бололтой

TemuujinЭнэ талаар дахин бичихгүй гэж бодож байсан боловч сэтгэл хөндүүрлэн өөрийн эрхгүй үзгээ авлаа. 20 нас ч хүрээгүй, амьдралын туршлага, хар муу санаа аль аль нь суугаагүй хөөрхий охины амьдрал шоронгоор эхэлж байгаа нь юутай харамсал вэ. Улсад ажиллаж үзээгүй, боловсрол мэдлэг нимгэн гэнэн томоогүй охин шоронд ороод хатуу ширүүн бүхэнтэй нүүр тулна. Яалаа гэж түүнд тэгтлээ хатуурхав аа, томчууд аа. Ямар гээчийн үйлийн үрээр Х.Тэмүүжин сайдтай орооцолддог байнаа, охин минь чи. Хэний ч үрд юу ч тохиолдож болох эгзэгтэй нийгэмд бид амьдарч байна. Тэгэхээр амьдралд юу ч тохиолдож мэднэ, ганцхан улстөрчид, дарга нараас хол байх нь өлзийтэй гэдгийг үеийнхэнд нь аминчлан захья. Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон шүүх хуралдаанаас Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” гэгдээд байгаа Г.Сарангэрэлд 1,6 жилийн хорих ял оноов. Түүнтэй хам хэрэгтэн гэх Гэрэлд 1,8 жил, н.Энэрэлд 1,2 жил, н.Отгончимэгт 1,1 жилийн ял оноосон байна. Тэдэнд хар тамхи худалдан борлуулсан н.Халиунд долоон жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарав. Шүүгдэгчдийн зарим нь өршөөгдөж, насанд хүрээгүй нэг нь ял хойшлогдов. Өнгөрсөн хавраас эхлэн уг хэргийн холбогдогч Г.Сарангэрэлтэй нэр холбогдсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэнгүй. Зайлуул сайд нэртэй “аймхай туулай” яг л газрын гав руу орсон юм чиг таг болов. Арьсаа бодсон сайдад хүн чанар, эр хүний жудаг заяасангүй аж. Хэрэв зориг гаргаад ганц үг ганхийсэн бол цаашдын үйлс явдалд нь өлзийтэй байх нигуур байсан ч байж мэднэ. Идэр залуу хүн яагаад залуу сайхан бүсгүйд сэтгэл алдаж болохгүй гэж. Хүний ёсноос гажууд гэж үү. Энэ чинь байдаг л асуудал шүү дээ. Юундаа эхнэртээ үнэнч нөхрийн дүрд хүчээр тоглоно вэ. Үнэнийг хэлэхэд тэр дүр танд зохисонгүй. Харин хүний охин үрийг золигт гарган гарган гэмгүй дүр эсгэх чинь “муур багш”-ийн үлгэрийг санагдуулж байна, эрхэм сайд аа. Дуулиан шуугиан намжихтай зэрэгцээд сайд ичээнд оров. Гэхдээ эрхбиш нэг сайхан өдөр хаврын тарвага шиг цухалзан гарч ирэх нь лавтай. Х.Тэмүүжин сайдын хувьд төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний хувьд наанадаж ёс зүйн хариуцлага хүлээх учиртайг шударга ёс, ардчилал, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг зарчим сануулсаар буй. Хуульд шинэтгэл хийхээр амаа цангатал ярьдаг Х.Тэмүүжин сайд төрийн түшээ хүнд байж боломгүй ёс зүйн алдаа гаргасныг нийгэм даяараа бүлтийтэл харлаа. Хамгийн инээдтэй нь тэр уучлалт гуйсангүй. Хүлцэл өчдөггүй юм гэхэд хүн чанар нь ч “зулгаасангүй”. “Цаг нь болохоор бүгдийг хэлнэ” гэж байсан Х.Тэмүүжин сайд хөөрхий охиныг шорон руу явуулчихаад ам нээсэнгүй. Тэр цаг хэзээ вэ гэдгийг хүлээх л үлдэв.
Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой хохирол учруулсан л бол үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүрэг хүлээнэ. Шаардлагатай гэж үзвэл тайлбар өгөөд уучлал гуйна энэ тэр гээд л сүр сүр юм ярьдаг төрийнхөн энэ өдрүүдэд “хэл” нь татсан. Уучлал гуйхыг хуульчилна гэдэг үлгэр хэзээ биелэгдэхийг одоохондоо хэн ч хэлж чадахгүй. Яваандаа ам нээж магадгүй гэж мэргэн түргэн хүмүүсийн шоонд бууж байгаа гэлцэнэ.
Хэн нэгийгээ шавхайтай хутгаж унагаах гэхдээ амны нь салиа арилаагүй шахам охиныг жүжгийнхээ гол дүрд хүчээр тоглуулж бахаа хангасан улстөрчид,албан тушаалтнуудын санаа амарсан байх. Хэнтэй унтсан, хэвтсэн хийгээд “загас наадуулсан”-аа санадаггүй Х.Тэмүүжин гэгч “орон гаран” товарищаас хол байхыг охидод сануулъя. Хэрэв түүнтэй эсвэл түүний нөхөдтэй аальгүйтэн маасганавал залуу нас чинь үнэгүйдэнэ,бас шорон руу илгээгдэнэ. Энэ бол яах аргагүй үнэн шүү. “Хүчтэйн өмнө хүчгүй нь хэзээд буруутай “ гэж Оросын зохиолч Б.Крыловын хэлсэн үг өнөөгийн манай нийгэмд үйлчилдэг. Тэгэхээр сул дорой нэгнийг яаж ч буруутгах нь хүчтэйчүүдийн эрх. Хүчгүйгээ сая мэдсэн Г.Сарангэрэл шиг шоронд махаа “зулгаах”-ыг хүсэх хэрэггүй.
Н.Дөлбамперы на айфон 4high quality escorts


Хүний охин үрийг золигт гаргаж, Х.Тэмүүжингийн санаа амрав бололтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: зочин Огноо: 31 July 2014 Reply

хүний нялх үр гэж болохгүй байх аа. нялх хүүхэд чинь томчуудтай ингэж тоглодоггүй юм. өчнөөн л олон айлын охидууд байж л байна. Сарангэрэл буруу замаар будаа тээж байгаад л ийм байдалд хүрсэн. тэрнээс биш зүв зүгээр байхад нь гэнэтхэн л хүн дарамтлаад Тэмүүжинтэй унтсан гэж хэлүүлээгүй л байх. ер нь энэ айлын охидууд буруу замаар яваад өөрсдийнхөө сайхан амьдралыг баллуулах юм даа. одоо яахав дээ өөрөө л ийм байдалд хүргэх алхамаа тавьсан. цаашдаа яахаа л бод. бас аав ээжийн нүүрийг нэг сайн түлж авлаа даа.

Нэр: zocnin Огноо: 9 August 2014 Reply

Zap ehnerte vnencn vldehiin tuld hogiin zagnasan boo oodgvi l bn. Jaahan phone hobgoblin zangaaca Bolivia zolioc gnome bologna n billion…

Нэр: setgegdel Огноо: 11 August 2014 Reply

ali alinii n hudlaa gutgesen ch um bil uu. Uls tor hiigeed baigaad n er n l oilgomjtoi l b sh dee. Haraagui baij hunii ner hundiig gutaaj bolojgui.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.