БАНАНААР ҮСНИЙ ТЭЖЭЭЛИЙН ТОС ХИЙХ АРГА

 201403041218359

Хааяа хөргөгчинд хэд хоносон эсвэл идэхээ мартчихсан бананыг харангуутаа шууд л хаячихье гэж боддог уу? Түр хүлээ. Түүгээр чинь үсэндээ жинхэнэ амин дэмээр баялаг үсний маскыг маш хялбар аргаар хийж болно. Ингэхдээ бидэнд 1 ширхэг банана, 1-2 цайны халбага зөгийн бал, 5 дусал оливын тос байхад л хангалттай.(хуурай үстэй бол 1 ширхэг өндөгинй шар нэмж болно.)

Хийх дараалал:

1.Банан, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно.

2.Үсээ халуун бүлээн усаар чийглээд бэлэн болсон зуурмагаа түрхэж өгнө.

3.Үсэндээ малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь маск үсэнд болон хуйханд тэжээлийг илүү шингээх тустай.

4.Маскаа 25-30 минут байлгасны дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай.

Банан нь витамин В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна бананд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсыг эмчлэх тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх маш сайн талтай. Туршаад үзээрэй.

чехол для ipad 2elite escorts los angeles


БАНАНААР ҮСНИЙ ТЭЖЭЭЛИЙН ТОС ХИЙХ АРГА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.