Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 2. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын шинийн 6. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, 2 хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Болгоомжтой байх өдөр. Гэр бүл цуцлалтын асуудалтай хүмүүс болон хоорондоо багахан зөрчилтэй байсан хосууд зөвшилцөлд хүрэх төлөвтэй. Энэ бүхэн нь тодорхой хэмжээний уучлал, өршөөлийг шаардах нь ойлгомжтой. Ахимаг насны нумнхэн биеэ энхрийлэн гадуур гарахгүй байсан нь тэдэнд дээр. Учир нь бэртэх гэмтэл авах магадлал маш өндөр байна.
Үхэр (4/20-5/20)
Тэвчээргүй зан давамгайлах хандлагатай. Биеийн тамир тэнхээ өндөр байх боловч итгэл зүтгэлгүй байдал нь хамаг эрч хүчийг бууруулна. Төлөвлөгөө тань өөрчлөгдөж болзошгүй. Энэ нь таны тэвчээргүй занг хөдөлгөх байх. Та гэр бүлийн цугларалтанд зориулан, шинэ тавилга худалдан авч, гэр орноо өөд нь тат.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр сайхан боломж хүлээж байна. Сахилгагүйтэж тоглох нь бусдыг инээлгэх ч өөрийн зөвлөгч, багш, ажил олгогч нартай таагүй байдлыг бий болгож магадгүй. Сүүлийн үеийн хичээлүүдийг гэнэт судласнаар амьдралын утга учир болон орчлон ертөнц, ер нь бүхий л зүйлийн хэтийн төлөвийн талар мэдээлэлтэй болно. Дэлхий ертөнцийн талаарх таны ойлголтыг тэлэх аливаа зүйлс тун сонирхолтой байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл хангалуун байх өдөр. Бүх зүйл сайн байх өдөр. Болзоо, сүй тавих ёслол зэрэг үйл ажиллагаа таны төсөөлж байгаагаас тэс өөр байх болно. Таны нигүүлсэнгуй сэтгэл давамгайлах ба энэ нь хүмүүст баяр баяслыг өгөх болно. Хэрвээ та ганцаараа гарах гэж байгаа бол энэ зам дээр удаан байх хэрэггүй. Анхны болзоо тань таны амьдралын бухимдуу, түгшүүртэй байдлыг үгүй болгох болно.
Арслан (7/23-8/22)
Хянуур өдөр. Гэрийнхээ эд хогшлыг алдаж болзошгүй байна. Тиймээс энэ өдөр туйлын сэрэмжтэйгээр гэрээ сахиарай. Гэртээ байгаа эд зүйлсээ хайх гэж цаг үрэхийг хүсэхгүй байгаа бол эд хогшлоо байдаг байдаг газарт нь хураагаарай. Арслангийнхан энэ өдөр архи дарс хэтрүүлэн хэрэглэх төлөвтэй байгаа тул өөрийгөө сайн жолоодох хэрэгтэй. Хэрвээ та аливааг бичих хүсэлтэй байгаа бол цаасан дээр төсөөлж байсан бүгдийгээ бич. Уран үгнүүд чөлөөтэй урсана.
Охин (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Өөрийнхөөрөө гэртээ засвар хийж, зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай болвол гадагш түр гаран салхинд алхаарай. Шинэ байр худалдан авах, зарах, байр түрээслэх, гэрээ байгуулах эсвэл өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн зүйл худалдан авах байдлын дохиог од эрхэс танд энэ өдөр өгч байна.
Жинлүүр (9/23-10/22)
Тууштай өдөр. Өдрийн дэглэмээ шинэчлэх нь уйтгар, ядаргааг зэрэг тайлна. Та амьдралынхаа дараагийн алхмыг хийхээсээ өмнө өндөр зорилго тавь. Ирээдүйн боловсрол танд сайн ажлыг дуудан, сайхан амьдрах боломжийг нээнэ. Тиймээс та мэдлэг мэргэжлээ дээшлүүл. Ажилтай холбоотой аливаа саад арилна.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Ямар ч зүйл хийсэн байсан нэг л сонирхолгүй санагдаж, уйтгарлах болно. Тиймээс бодол чинь тогтож өгөхгүй, та ч нэг газраа суугаад байж чадахгүй. Спортоор хичээллэдэг хилэнцийнхэн амжилт гаргахад тун ойрхон байна. Хэдий шинэ тамирчин байсан ч энэ боломж өндөр байгаа учраас бүү алд гэж зөвлөмөөр байна. Бүхнийг нэгд нэгэнгүй сайтар төлөвлөснөөр та амжилтанд хүрч чадна.
Нум (11/22-12/21)
Заримдаа хов жив үнэний ортой байдаг. Хэрвээ та алдаа гаргах юм бол хэн нэгэн таныг мөрдөн хов живний бай болгоход бэлэн байна. Энэ өдөр ихэнх нумууд мэдээлэл хайн ухаж суун цагийг өнгөрөөнө. Хэрвээ та асуудлыг шийдэхээр ирсэн бол асуудлын үндсийг амархан олох арга энэ өдөр танд ирнэ.
Матар (12/22-1/19)
Ил тод бус ойлгомжгүй байсан зүйлс бүгд ил гарч ирнэ. Шударга шулуун байдал энэ өдөр давамгайлна. Ажлаас тань таныг томилолтонд явуулья гэж санал болговол амлалт өгөхдөө болгоомжтой байна. Учир нь хэрвээ таныг хэцүү газар руу явуулвал та ядарч цуцах магадлалтай байна. Мөн танд хариугаа гаргахад хойшлуулах боломж их байна.
Хумх (1/20-2/18)
Үр бүтээлтэй өдөр. Зарим хумхын ордныхон бэлэг сэлт, гадуур нийлэх зэрэгтээ хамаагүй их өглөгч байхгүй юмсан гэж бодож эхлэнэ. Гэхдээ бүү санаа зов. Мөнгөнд хянамгай ханд. Гэхдээ түрүүвчээ онгойлгон зөвхөн өөрт зарцуулах зүйлдээ л мөнгийг зарцуулж болно. Бизнесийн асуудлаа ая тухтай байдалтай хослуулах нь тийм ч буруу зүйл биш бөгөөд үр дүн ч сайтай байна. Өндөр албан тушаалтай хүмүүсээс тусламж авахдаа бүү ай. Амрагчид өөрийгөө бага зэрэг зугаацуул.
Загас (2/19-3/20)
Найзуудтайгаа тансаг ресторанд хоол идэх нь ямар ч төлөвлөөгүйгээр амрах сайн сонголт болно. Хайр болон романс нь хууран мэхлэлтийг агуулан танд туршлага сануулга авчирна. Үснийхээ өнгийг өөрчлөн дэлгүүрээс хэдэн шинэ хувцас авч өмсөж, та шинэ хүн шиг өөрийгөө мэдэрнэ.