2022-06-26 16:16
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Лондонгийн “Playboy” клубт ажиллаж буй “Монгол Dj”

munkhzul munkhzul
2014-08-04
0 0
0

18bip9mgo3scm1t5o2ocmni2b8237832882014-08-04-10-07[www.urlag.mn]Лондон дахь алдарт “Playboy” клубт Монгол Dj ажилладаг гэвэл та итгэх үү. Тийм ээ, дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус ур чадвараа гайхуулан салбар бүрт хүч үзэж яваа. Тэдний нэг Dj Золбаяр буюу Zola. Тэрбээр энэ сарын 2-нд болох зуны анхны задгай шоунуудын нэг “Sunset”-ын 10 жилийн ойд тоглохоор Лондонгоос найзынхаа хамт хэдийнээ эх орондоо иржээ. Түүнтэй электро хөгжимд анх яаж хөл тавьсан болон алдарт клубт хэрхэн Dj болсон талаар нь ярилцлаа.

-Хэзээнээс анх электро хөгжим сонирхон Dj болохоор шийдсэн бэ. Залуус нэг хэсэг элекро хөгжим сонирхоод орхих нь элбэг юм шиг санагддаг. Харин юу өөрийг чинь өнөөдрийг хүртэл хурцалсаар байгаа вэ?

-Хөгжим. Би багаасаа хөгжимд их сонирхолтой байсан. 6-7 настайгаасаа л гэртээ “MTV” байнга үзэн хөгжим их сонсоно. Тэр ч утгаараа том болоод хөгжимтэй л холбоотой хүн болно гэж боддог байсан. Мөн багадаа Орост амьдарч байсан болохоор Оросын хамтлаг дуучдыг их сонсдог байлаа. Дараа нь Монголд ирээд хоёр гурван жил амьдраад Англи руу явсан. Англид сурч байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй хамтдаа гарч хөгжмийн салбарт ажилладаг  хүмүүстэй бага багаар танилцаж эхэлсэн. Гадаадын том dj продюсеруудын тоглолтыг алгасалгүй үздэг, хийсэн дуу хөгжим dj сэтийг их сонсож кайф авдаг болоод тэр үү магадгүй тэр үеэс электро хөгжим сонирхон клуб их орж, DJ болох гараа минь эхэлсэн гэх үү дээ. Би 18-тайдаа хоёр ширхэг пянз тоглуулагч, миксер аван спикертэй холбон гэртээ өөрийнхөө өрөөг  жижигхэн студи болгож тохижуулж байлаа. Тэгээд л дэлгүүрээс пянз их авна. Зургаан сар гэртээ, найз нартайгаа сайн нүдсэнээр анх пянзан дээр тоглож сурч байлаа.

–Пянзан дээр тоглох тийм ч амар биш гэж ярьдаг юм билээ. Хэцүүгээс нь эхэлж сурч байжээ?

-Намайг анх электро хөгжим сонирхож эхэлж байхад пянз  бага багаар моданоос гарч эхэлж байсан. Учир нь пянз их хүнд. Олон пянз авч явж байж нэг хоёр цаг тоглох сэтээ гаргадаг. Сүүлдээ хүмүүс пянз худалдаж авахаа болиод ирэхээр сүүлийн үед гарч байгаа  шинэ цомог, хит дуунууд дан CD юм уу, интернэтээр  татаж авахаар тавигддаг болсон. Тэгээд хөгжлөө дагаад сүүлдээ CD-н дээр тоглодог болсон. Ерөнхийдөө пянзан дээр тоглоод сурчих юм бол бусад нь их амархан. Пянз л хамгийн хэцүү нь. Хурдыг нь тааруулна гээд л асуудал бий шүү. Гэхдээ хүн үнэхээр хүслээрээ сайн DJ болно гээд зорилго тавиад түүнийхээ төлөө хичээх юм бол юуг ч хийж чадна. Би 2006 оноос хойш анх Лондонгийн жижиг клубуудэд DJ хийж эхэлсэн. Мөн найз нартайгаа тэнд монголчуудын шоуг зохион байгуулж байлаа.

-Өөрийн чинь тухай Лондонгийн “Ministry of sound”  гээд нэртэй клубт dj хийж байсан  цорын ганц Монгол DJ гэж сонссон. Мөн одоогийн ажилладаг  Лондонгийн алдарт “Playboy” клубтээ ч анхны Монгол DJ гэсэн шүү дээ. Яаж тэр нэртэй клубт DJ  болсон бэ, түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Би Лондонд сургуулиа төгсөөд Английн сайн дуу, бичлэгийн студид ажилд орж, дадлага хийхээр үлдсэн. Лондонд  хэрвээ хүн бусадтай яриа хөөрөөтэй, сэргэлэн байж чадвал олон хүмүүстэй нөхөрлөн, хамт энд тэнд нийлж бизнес хийхэд илүү амар болдог. 2009 онд намайг Лондонгийн жижиг клубт  dj  хийж байхад “Мinistry of sound”-ын  a&r менежер ирээд dj хийх санал тавьсан. Тэгээд тэр жилийнхээ арванхоёрдугаар сард “Ministry of Sound” клубт анх dj хийж байж билээ. Үнэхээр сайхан мэдрэмж, дурсамжууд шүү. Бас Монгол хүн дэлхийд алдартай клубт dj хийсэндээ бахархдаг. Цаашдаа монголчууд өшөө их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт би эргэлздэггүй.

“Playboy” клубын тухайд манай найз Лондонгийн “Playboy” клубт DJ  хийдэг байсан юм. Тэрбээр найз залуутайгаа Швед рүү буцаж явахаар болоод миний ажлын орон тоо гарлаа. Намайг орлох хүн хэрэгтэй байна.  Бодоод байсан чинь чи энэ ажлыг хийж чадна. Манай менежертэй очоод уулзаад ярилцлаганд орчих гэж анх санал тавьсан. Тухайн үед би “Өө тэгэлгүй яахав” гээд л хүлээж авсан. Энэ бол ховор завшаан шүү дээ. Тэгээд уулзахад тэр дороо л надаас чи хэзээ эхэлж чадах уу гэж асуухад нь итгэж чадахгүй байсан шүү. 2013 оны зунаас эхлэн Лондонгийн  “Playboy” клубт ажиллаж байна. Анхандаа тухайн клубын тухай гадарладаг байсан ч миний  мэдэхгүй зүйл олон байсан. Тийм болохоор надад сурах зүйл их байлаа. Тэнд ажилладаг залуус их нээлттэй, найрсаг. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Playboy” клубынхээ хамгийн том “Saturday night” шоуг хариуцдаг болж, DJ дуучин, бүжигчин, хамтлаг бүгдийг нь зохион байгуулж ажилладаг management operation хийдэг болсон. Саяхан Америкийн дуучин Бруно Марсын “Оfficial afterparty”-г  “Playboy club”-т бие дааж амжилттай хийсэн.

-“Sunset” шоунд оролцохоор эх орондоо амралтаараа ирсэн юм уу?

-Одоогоор бол Монголд амралтаараа 3 долоо хоногийн хугацаатай ирээд байна. Энд хэд хэдэн шоу хийгээд буцаад явна.

-“Playboy” клубын талаар ярилцья. Клубынхээ онцлог болон тэнд залуус ямар хөгжмийг илүү таашаадаг талаар сонирхуулахгүй юу?

-“Playboy” бол өвөрмөц клуб. 1950-аад оны эхээр “Esquire” сэтгүүлд сурвалжлагч хийдэг байсан Hugh Hefner захирлаасаа цалингаа нэмүүлэх гэж асуусан ч татгалзсан учраас тэрбээр ажлаасаа гараад 1953 онд “Playboy” сэтгүүлийг анх санаачлан гаргаж эхэлсэн.  “Playboy” сэтгүүл нь түүнээс хойш америк даяар боруулагдан нэр алдарт хүрсэн. 1960 онд тэрбээр “Playboy” клубыг анх Чикаго хотод нээснээр ар араасаа  цувран олон клубүүдээ байгуулсан. Түүний нэг нь Лондонд байдаг “Playboy” клуб. Уг клубүүд нь өөрийн гэсэн “Playboy”  төрхтэй, дотроо өөрсдийн дагаж мөрддөг зарчимтай бөгөөд ойролцоогоор 600 хүний багтаамжтай, голлон казиногийн бизнес эрхлэн явуулдаг. Манай  “Playboy” ресторан, клуб бас коктейль баар гэсэн гурван зүйлээс бүрддэг. Ер нь хүмүүс гишүүн болох юм уу эсвэл заавал гишүүний урилгаар энэхүү клубт үйлчлүүлдэг “memebrs club” статустай. Одоогоор манай “Playboy” клуб 15 мянган гишүүнтэй. Дуу хөгжмийн хувьд долоо хоногийн гарагуудаасаа шалтгаалан янз бүр байна. Хамгийн их хүн үйлчлүүлдэг пүрэв, баасан, бямба гарагуудад тусгай хөтөлбөрүүдтэй. Үүгээрээ Улаанбаатартай төстэй болов уу. Тэдгээр өдрүүдэд өөр өөр өвөрмөц хамтлаг, дуучид ирдэг. Ер нь амьд хөгжим түлхүү эгшиглэдэг. Жазз, рок-н-ролл, дуучид, хамтлагууд авдаг. Дээрээс нь “Playboy”-ын бэлэг тэмдэг болсон  бүжингүүд өөрсдийн гэсэн “Bunny hop” шоугаа үзүүлдэг.

-Монголд ирээд клубт сэтээ тоглосон гэж сонссон. Ямар байв?

-“VLVT”-д хоёр шоу хийсэн. Энэ шоу маань амжилттай, гоё болсон. Мөн би Лондонд байдаг Adam Zasada гээд Dj продюсерыг  авчирч монголчуудтайгаа шоу хийж, гадаадын  Dj-тэй хамт нэг оройг гоё өнгөрүүлье гэж зорьсон. Наймдугаар сарын 2-нд Гачуурт дахь Монгол шилтгээнд “Sunset” фестивалийн 10 жилийн ой болно. Тэр үдэш бид хоёр өөрсдийн dj сэтүүдээ тоглоно. Энэ ярилцлагыг  уншиж байгаа залууст хандаад хэлэхэд, ирээрэй маш гоё шоу болно шүү. Бүгдээрээ  “Sunset”-ын 10 жилийн ой дээр нижгэр партидая гэж уриалах байна.

-Лондонгийн Dj  Монголын Dj-гээс юугаараа ялгаатай вэ?

-Ер нь ялгаатай шүү. Монгол Dj нар Dj хийх урлагийг сайн мэддэг, эзэмшсэн хүмүүс байдаг. Тэдний хөгжмийн урсгал, чиглэл нь магадгүй газар зүйн байрлалаасаа болоод өөр байдаг юм болов уу, ер нь арай өөр стильтэй dj сэтээ тавьдаг. Гадаадын Dj нарын  сэт болохоор тийм шинэлэг дуутай байдаг. Учир нь тэд өөрсдөө продюсер хийдэг. Тэд өөрийн гэсэн өвөрмөц хөгжмийн хэмнэлийг олон, маш сайн дуугаа продюсeр хийдэг. Монголынх болохоор продюсерлах тал дээрээ жаахан дутмаг санагддаг. Би монголд ирээд удалгүй буцдаг болохоор монголын электроник урсгалыг нарийн анзаараад байх зав байдаггүй. Гэхдээ Монголд цөөн тооны сайн dj продюсерууд бий. Гадаадын том дуу бичлэгийн студид дуугаа явуулж байсан удаа ч бий.

-Электро хөгжим бол зөвхөн залуусынх гэвэл та санал нийлэх үү?

-Тийм шүү, элекро хөгжим насны хязгаартай гэж би боддог. Элекро хөгжим тэхно, хаусыг 30 гаран насныхан сонсоод шоудаад явдаг нь ховор гэж би бодож байна. Би өөрөө ч гэсэн 30 гараад ирэхээрээ энэ хөгжмийг хэчнээн сонсдог ч шоудаад явна гэж бодохгүй байна. Монголд ч гэсэн электро хөгжмийн шоу болж байхад 30-ээс дээш насныхан цөөхөн харагддаг шүү. Ихэвчлэн 18-28 насны залуус л байдаг.

-Энэ удаагийн “Sunset” шоунд ямар сэтүүдээ тоглох вэ?

-Би өөрийгөө аль болох нээлттэй уян хатан байдаг гэж боддог. Гэхдээ халиад андерграунд тоглож байснаа өөр зүйл рүү урсаж ороод байхгүй дунд нь хүн сонсоход  боломжийн байхыг хүсдэг. Ерөнхийдөө Dj нарын тоглож байгаа дуунууд тэр өдрийн цаг агаар, сэтгэл хөдлөл, хэдэн цагаас тоглож байгаа, хэчнээн хүн байна, тайз засал гээд олон зүйлээс шалтгаална. Энэ удаад наймдугаар сарын 2-нд шөнө дунд тоглоно гэж яригдаад байгаа. “Sunset” шоу өдөр 16.00 цагаас эхэлнэ. Өдөр элсэн дээрх воллейбол олон гэнэтийн бэлгүүд байгаа. Орой 21.00-ээс Dj нар сэтээ тоглож эхэлнэ. Миний сэт хүний сэтгэл хөдөлгөсөн  хөгжимлөг сэт, өмнө нь ямар нэгэн сайхан шоунд байсан бол түүнийг нь бодогдуулах гоё мэдрэмж төрүүлэн дурсамж үлдээх хэмжээнд байх болов уу гэж бодож байна. Монголчууд маань ирээд миний сэтийг сонсоoд өөрсдөө дүгнэлтээ хийгээрэй гэж хэлмээр байна.

-Өөрийн тань найз Adam Zasada-гаас Монголыг яагаад сонгож ирсэн талаар нь сонирхмоор байна?

-Би түүнийг Монголд авчирмаар байсан л даа. Тэгээд урьсан.

Adam Zasada: Найз маань намайг урьсан учраас би энд ирсэн. Энэ саналыг хүлээн аваад ирсэндээ ч сэтгэл хангалуун байна. Бид Лондонд танилцан нөхөрлөсөн. Би энд гурван шоунд тоглохоор ирсэн. Ирснээсээ хойш “VLVT” –д хоёр шоунд тоглосон бол одоо “Sunset” шоунд сүүлийн  dj сэтээ тоглоход бэлэн болоод байна. Би энэ шоуны талаар Монголд болдог томоохон задгай шоу нарын нэг гэж сонссон. Тиймээс задгай талбайн шоунд оролцон тэнд залуустай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Би Монголд хаус, техно хөгжмийг тоглох гэж байгаадаа баяртай байгаа.

-Би Адамтай анх клубт тоглоод уулзахад тэрбээр миний дуртай прогрессив хаус урсгалаар тоглож байсан. Анх түүний сэтийг сонсоод надад их таалагдсан, хөгжмийн мэдрэмж сайтай dj. Тэгээд түүнтэй танилцан найз болж байсан даа. Би өмнө нь “VLVT”-ын менежерүүдтэй зун ирж шоу хийе гэж ярилцаж байсан. Тэгэхдээ гадаадааас Dj авчирвал сонирхолтой байх бол уу гээд Адамыг урьсан. Тэрбээр бид  хамтдаа элекроник хөгжмийг дэлгэрүүлэх гэсэн утгаараа энэ шоуг хийж байгаа. Манай хүн Испанийн Ибиза  арал дээр нэг зунжин дэлхийд алдартай “Café Mambo” клубт “resident dj” хийсэн. Дээрээс нь манай хүн од болсон олон том Dj нартай хамтарч ажиллаж байсан гэдэг утгаараа Лондон байтугай Европ даяар нэлээд нэрд гарсан dj продюсер.

-Монголын урлагийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголд урлагийн зарим чиглэл, урсгалаараа жаахан хоцрогддог юм шиг санагддаг.  Шанхай,  Тайвань, Сингапур гээд Азийн том хотуудад гадаадын том хамтлаг, дуучид их очиж тоглодог. Харин Монголд тэр бүр ирээд байдаггүйд жаахан сэтгэл дундуур  байдаг. Яагаад тэд Монголд ирж тоглож болохгүй гэж.  Жэй Зи, Жастин Тимберлейк, Бейонси, Тейсто яагаад ирж болохгүй гэж. Цаашдаа Монголд гадаадын том дуучин, хамтлагуудыг  авчирья гэж их боддог бөгөөд удахгүй энэ дуучид, хамтлагууд Монголд ирнэ гэдэгт итгэж байгаа шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Даша

Эх сурвалж: Eagle.mnаквалоо отдыхfemale escort

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ
Оддын амьдрал

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

munkhzul
2022-06-24
Хүмүүс

Крис Брауны клипэнд тоглосон алдартан ШҮҮМЖЛЭЛД өртөв

munkhzul
2022-06-24
58 настай Брэд Питт нүүрээ будаж, тод хувцас өмсөв
Хүмүүс

58 настай Брэд Питт нүүрээ будаж, тод хувцас өмсөв

munkhzul
2022-06-23
Кендалл Женнер хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив
Оддын амьдрал

Кендалл Женнер хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив

nomun
2022-06-23
Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ
СКАНДАЛ

Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

nomun
2022-06-22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Гоо сайхан

Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал

2019-05-22
Фото: “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

Фото: “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

2019-04-19
Том Круз Холливудыг бүрмөсөн орхино
СКАНДАЛ

Том Круз Холливудыг бүрмөсөн орхино

2015-10-10
Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ
Эрүүл мэнд

Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ

2019-11-21
Лэндси Лиоханы ээлжит ханхүү
Охид бүсгүйчүүд

Лэндси Лиоханы ээлжит ханхүү

2012-02-10
Жүжигчин А.Энхжинд юу тохиолдов?
Хов жив

Жүжигчин А.Энхжинд юу тохиолдов?

2021-02-22
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In