Шинвэй Ван хэмээх эрдэмтэн залуу аалзны шүлсний талаар гайхалтай нээлт хийв. Айовагийн их сургуулийн меха ник инже нерийн ангийн оюутан Шин вэй Ван цахилгаан, дулаан дам жуулалтын талаар судалгаа хийж байжээ. Дулаан дамжуулах боломжтой шинэ эд зүйлс, тэр дундаа органик материал олох нь түүний гол зорилго байв. Тэрбээр өрөөндөө найман аалз тэжээсэн гэнэ.
Харин энэ явцад нь аалзны торны дулаан дам жуулах чадварыг судлах бодол түүний толгойд орж иржээ. Аалзны нэхдэг тор маш бат бөх бөгөөд сунах чадвартай. Зөвхөн дөрвөн мик рон зузаан (xүний үс 60 микрон байдаг) тор л багагүй дулааныг дамжуулдаг болохыг тэрбээр олж тогтоожээ.
Энэ талаар өмнө нь хэн ч судалж байгаагүй тул тэрбээр шинжлэх ухааны салбарынхантай хамтран зарим туршилтыг хийхээр шийдсэн байна. Туршилтын үр дүнд аалзны тор дулаан хамгийн сайн дамжуулдагт тооцогддог силк, хөнгөн ца гаан, цэвэр төмрөөс илүү дамжуулсан гэнэ. Зэс дулааныг нэг метрт 401 ватт дамжуулсан бол аалзны тор нэг метрт 416 ватт дулаан дамжуулжээ.
Энэ нь үнэхээр гайхалтай нээлт болсон бөгөөд органик ма териал дундаа хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоож чадсан байна. Түүнчлэн аалзны шүлс сунах үед дулаан дамжуулах чадвар хэвээр байсныг нотлоод буй. Уг нь сунамхай материал су нахдаа дулаан дамжуулах чадвараа 20 хувиар алддаг аж. Тиймээс аалзны торыг өвлийн хувцас, цахилгаан барааны ду лаан дамжуулах бичил схем гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлд вэрлэлд ашиглах боломжтой хэмээн тэрбээр үзэж байна.
mongolnews.mn