Өөрийгөө амьдаар нь оршуулдаг этгээд гэмээр нэгэн тэмцээн Шри Ланкад болдог аж. Тэрхүү солиотой тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан Кантал хотын иргэн, 24 настай Жанак Баснаяк энэ удаа дахин аварга болохоор гүрийж байгаад хорвоогийн тоосыг хөдөлгөж чадахгүй болжээ.
Гурван метр гүн муу усны сувагт хамгийн удаан хугацаагаар байж чадсан нь ялагч болдог тэмцээнд оролцогчид болон гэр бүлийнхэн нь түүнийг өмнөх амжилтаа эвдэж байна хэмээн бодож, гарч ирэхийг нь хүлээсээр өдрийн тал өнгөрсөн гэнэ.
Өмнөх тэмцээний үеэр тэрбээр “авсанд” зургаан цаг хэртэй тэссэн юм байна. Жанак Баснаякийг гарч ирэхийг хүлээж цөхөрсөн гэр бүлийнхэн нь нүхний тагийг авч доош ороход залуу хэдийнэ амь тавьсан байжээ. Тус хотын засаг захиргаанаас хууль бус ийм тэмцээнийг дахин явуулахгүй байхыг иргэддээ анхааруулсан байна.
mongolnews.mn