“Монголын мисс-2014″ цомын эзнээр М-Си-Эс Проперти компанийн дизайнер бүсгүй тодорлоо

14Монголын Бодибилдинг, фитнессийн холбооноос “Монголын мистер, мисс-2014” улсын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр буюу 8-р сарын 2-нд UB Palace-д зохион байгуулагдлаа.

М-Си-Эс Проперти компанийн Маркетингийн албаны дизайнер, тамирчин Б. Энхцацрал Уг тэмцээний +163см-ээс дээш өндөртэй Модель мисс ангилалд алтан медаль хүртэж Монголын модель мисс цомын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Ийнхүү ангилал бүрийн аваргууд өрсөлддөг “Монголын Модель мисс-2014” анхны алтан цомын эзнээр шалгарлаа.

Б. Энхцацралын өмнө гаргаж байсан амжилтыг та бүхэнд сонирхуулъя.
2014 оны Улаанбаатар хотын аварга /Анхны тэмцээн/ шалгаруулах тэмцээний
• Фитнесс мисс
• Модель мисс ангилалд тус тус хүрэл медалийн хүртэж байсан.

“Монголын Модель Мисс”-ээр шалгарсан Б. Энхцацрал энэ сарын 28-30-ны хооронд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлдээ гараад байна. Энхцацралдаа нийт хамт олных нь зүгээс өндөр амжилт хүсье.

чехол книжка для ipadbody massage dubai


“Монголын мисс-2014″ цомын эзнээр М-Си-Эс Проперти компанийн дизайнер бүсгүй тодорлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.