Эл өдрийн зурхай /2014.08.07/

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 7. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 11. Бархасвадь  гараг.  Гар одтой, 6 цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 23 цаг 07 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Од эрхсийн нөлөөгөөр харилцааны асуудлууд өснө. Сүржин дохио зангаа таньд онцгой мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ чухал болзоонууд, үүрэг хариуцлагууд болон хайртай хүмүүст чинь таны анхаарал хэрэгтэй. Утсаар ярихын оронд театрт суудал аваад тэврэлдэж суунгаа драмын жүжгийн жүжгээс таашаал ав. Та бүтээлч үзэсгэлэн болон оюун ухааны дасгал болох оньсого зэргээс таашаал авч болно.

 

Үхэр (4/20-5/20)

Бизнесийн дарангуйлал гэдэг нь ёс бус ажиллагаа юм. Байгууллага чинь таныг дарамталж буй мэт санагдаж магад. Хохирогчийн дүрд тоглож байснаас ажлаа солих талаар бодоод үз. Яг одоо та маш их ажилтай байна. Таныг зогсоож чадах хүч байхгүй бололтой. Зохион бүтээх болон хүний нөөцийн ажил сонирх амьдарлын хэв маягтаа тааруулах шаардлагатай болно.

Хамтатгах (5/21-6/21)

Баяртай өдөр. Та уян хатан байж чадвал энэ өдөр сэтгэлээр унахгүй. Гэр бүлийн асуудал чухал байж, таны цагийг барна. Өөрийн үзэл бодлоос үл хамааран настайчуудын үгийг сонс. Өнгөрсөн түүх тантай хамт амьдарч өв залгамжлалынхаа дүр зургийг ойлгоход тусална. Та олон зорилготой боловч бүгдийг нь биелүүлэх боломжгүй юм. Таашаал авахын тулд өөртөө үнэнч байн анхаарал тавь. Cap таны ордонд байрлаж, урлаг, хөгжим дизайны бүтээлч авъяас чадварыг сэргээнэ. Сайхан сэтгэгдэл танд урам зоригийг өгнө.

Мэлхий  (6/22-7/22)

Өнөөдөр хувийн амьдралдаа амжилт олох нь эргэлзээтэй байна. Оройдоо элдэв зүйлд санаа зоволгүй тайван амрахыг хичээ. Унтахын өмнө хэт их шингэн уухгүй байхыг зөвлөе. Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх гаргах өргөн боломж эсвэл карьер уран бүтээл өөрийгөө илэрхийлэх тал дээр өсөлт гарах магадлалтай.

 

Арслан (7/23-8/22)

Холимог өдөр. Шинэ хүн мэндлэн танай гэр бүлийг баяр жаргалаар дүүрэн болгоно. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барьж, задгай үдэшлэг зохио. Хэрвээ хайрттайгаа цаашид хамт байх тухайд эргэлзэж байгаа бол эртхэн харьцаагаа тасалсан нь дээр. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочдоо тийм ч удаан наргиулах хэрэггүй. Та унтаж амрах хэрэгтэй шүү дээ.
Охин (8/23-9/22)   

Холимог өдөр. Шинэчлэлт хийхийг хүсч буй охины ордныхон төлөвлөгөөгөө дахин авч үзэх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн байдалдаа анхааралтай хандах хэрэгтэй, ялангуяа өглөөний цагаар. Дэлгүүр хэсч буй хүмүүс түрийвч болон эд зүйлсээ болгоомжтой авч явах хэрэгтэй. Мөн худалдан авах зүйлээ сайтар шалгаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Сайн өдөр. жинлүүрийн ордны нэвтрүүлэгч болон оюутнуудад хэцүү даалгавар дуусгахад тааламжтай цаг тохиож байна. Зохиол, тайлан, сэтгүүл зэрэг нь амжилт авчирна. Хамаатан садан эсвэл хөршүүдтэйгээ уулзах нь таны ойрд уулзаагүй хүмүүстэйгээ тааралдах боломжийг нээж өгнө.

Хилэнц (10/23-11/21)   

Таны ур чадвар, хариуцлага бас тэвчээрийг шалгасан өдөр болно. Огт төлөвлөж, бодож байгаагүй гэнэтийн зүйл тохиолдох болно. Гэсэн хэдий ч хилэнцийнхэний хүчирхэг зан чанар аливааг хялбархан даван туулах болно. Ажил төрөлдөө сэтгэл хөдлөлөөр хандахгүй байснаар та ажлын ачааллыг аль болох бага мэдэрнэ. Нэр нөлөө бүхий эмэгтэйтэй холбогдохоос болгоомжил. Орой гадагшаа гарч сайхан оройн зоог барь.
Нум (11/22-12/21)

Өглөө эрт босох мөн бясалгал хийснээр таагүй бүх зүйлийг үгүй хийнэ. Ер бусын өглөөний дараа бүх юм энгийн уйтгартай мэт санагдах бололтой. Энэ цагийг цаашдын мөрөөдөлдөө ашигла. Шаргуу ажил дээд газруудад танигдах болно. Хэрвээ та албан тушаалын шат ахиулахыг хүсч байвал мэдлэг чадвараа сайжруулж, курс дамжааг судал.

Матар (12/22-1/19)

Найз нөхөд, хамаатнуудаасаа зүрхийг чинь догдлуулж, урам зориг өгсөн сайхан мэдээ ирнэ. Аз завшаантай нь томоохон төсөл дээр ажиллана. Энэ нь таны бодож байгаагүй туршлагыг өгнө. Ажилд орох өргөдөлдөө өөрийн чадамжийг бүү хэтрүүлж бич. Та тусламж авна. Хамтрагч чинь танд ял зэм хүртээх худал мэдээлэл өгч магадгүй. Өөрийн тайлбартаа үнэнч бай энэ хүнийг хамгаалах хэрэггүй.

Хумх (1/20-2/18)   

Сэтгэл хангалуун байна. Аялал, гадаад харилцаа, сурах нь энэ өдөр тусгагджээ. Танд санаандгүй байдлаар аз тохионо. Нийтэч байх нь зарим тал дээр бусдыг өөгшүүлдэг. Өөрийгөө хүчил. Ууж наргихаасаа өмнө бусад асуудал танд байгаа гэдгээ бод. Аялагчид эртлэн босч, бэлтгэлээ хангана. Эцэг эхтэйгээ удаан уулзаагүй бол холбогдоорой. Тэд таны төлөө санаа зовж байгаа. Тиймээс та л тэднийг тайвшруулж чадна. Урлагийн салбарт ажиллах нь энэ өдөр таатай.
Загас (2/19-3/20)

Хариуцлагатай сайхан сэтгэлтэй байх нь таны бүх ажлуудад урам дэм өгч урагшлуулна. Ухаалаг зөвөлгөө нөхрийн тусламж цаашдын хувь заяанд тань нөлөөлнө. Гэр орноо тохижуулах их цэвэрлэгээ хийх найз нөхдийндөө зочлох зочид урихад таатай.бампер iphone 5dubai uk escorts


Эл өдрийн зурхай /2014.08.07/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.