Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухо өөрийнхөө дэвжээнд ирээдүйд сумогийн аварга болох найдлага төрүүлж буй 22 настай залууг авчирсан байна. Масахиро Ямагучи хэмээх энэ залуугийн биеийн хөгжил, хурд, хүчийг мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байгаа гэнэ.
Тэгээд ч Масахирог шууд дээрээсээ гуравдугаар зиндаа буюу макүшитагаас эхэлж барилдуулахаар болжээ. Ийнхүү манай Монголоос төрсөн ёкозүна Хакухо Японы мэргэжлийн сумогийн ирээдүйн төлөө эхний алхмаа хийж эхэлжээ.