Эмэгтэй шатарчид маань 139 орноос 27-д жагсч байна

a6137da833fe6aecoriginal

Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өргийн тоглолт өчигдөр болж, манай эрэгтэй шатарчид ээлжит хожлоо авсан бол эмэгтэйчүүд Азийн шилгүүдийн нэг Вьетнамын багтай эвийн гэрээ байгууллаа. Өмнөх хоёр тойрогтоо ялагдаад байсан манай эрэгтэй шатарчид энэ өдөр Тажикстаны (чансаа 67) багтай тоглож, 2.5:1.5-аар хожлоо.

Тоглолтод олон улсын мастер Г.Мөнхгал учраагаа хожиж, их мастер Ц.Батчулуун, Б.Хатанбаатар, олон улсын мастер Н.Баттулга нар эвийн гэрээ байгуулжээ. Эрэгтэй шатарчид ийнхүү гурван хожил (Саудын Араб, Непаль, Тажикстан), хоёр хожигдолтой (Франц, Хорват) 177 орноос 67-р байрт бичигдлээ.

Эмэгтэй баг тав дахь өрөгтөө Азийн шилдгүүдийн нэг Вьетнамын багтай тоглож, эвийн гэрээ байгууллаа. Хоёр багийн хувьд адил гурван хожилтой байсан бөгөөд манай эмэгтэйчүүд хожих боломж байсан ч харамсалтай нь тэнцсэн байна. Олон улсын мастер Б.Мөнгөнтуул, Олон улсын хэмжээний мастер Б.Баярмаа нар өрсөлдөгчөө хожсон ч олон улсын хэмжээний мастер У.Лхамсүрэн, их мастер Т.Батчимэг нар ялагджээ. Эмэгтэй шатарчид гурван хожил (АНЭУ, Ирланд, Алжир), нэг тэнцээ (Вьетнам), нэг хожигдолтой (Франц) 139 орноос 27-р байрт бичигдэж байна.

Өнөөдөр тэмцээний амралтын өдөр бөгөөд олимпиадын үеэр уламжлал болгон зохион байгуулдаг “The Bermuda Party” болох аж. Тэмцээний үеэр орон орны шатарчдын блиц тэмцээн болж байна. Манай шатарчин, их мастер Д.Шаравдорж 2000-аас дээш рейтенгтэй хоёр тэмцээнд оролцож, түрүүлж, дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Мөн 2000-аас доош рейтэнгтэй шатарчдын блиц тэмцээнд дэд мастер Ү.Агьбилэг түрүүлж, спортын мастер Ч.Чулуунбаатар нэг тэм\цээнд хоёрт орсон амжилтыг үзүүлээд байна.бампера на айфон 4asian escort agency


Эмэгтэй шатарчид маань 139 орноос 27-д жагсч байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.