Хүрэн манжинд маш олон аминдэмүүд байдаг. Иймд төрөл бүрийн зууш, хоолыг энэ ногоогоор хийвэл тустай.
Хэрхэн бэлтгэх: Хүрэн манжинг цэвэрлэж, жижиг шоо дөрвөлжин хэрчиж саванд хийгээд ус хийнэ (1 порцад 2 аяга ус). Үүний дараа 1 ц/х уксус (цагаан цуу) нэмж хийгээд 20-30 мин чанана.
Бэлэн болсон хүрэн манжингийн хандыг шүүж аваад хөргөнө. Хүрэн манжинг саванд хийгээд чанасан төмс, жижиг шоо дөрвөлжин хэрчсэн өргөст хэмх, чанаж жижиглэсэн өндөг, ногоон сонгино нэмж хийнэ.
Хоолоо аягалахын өмнө савандаа давс, элсэн чихэр хийнэ. Эцэст нь бэлэн болсон хүрэн манжингийн ханд, цөцгийн тос эсвэл майонез нэмж хийгээд хутгана. Ширээнд олгохдоо яншуйгаар чимэглэнэ.