Өдөржин өндөр өсгийт өмсдөг бүсгүйчүүдэд зориулсан заавал хийх 7 дасгал

20140808100309

Өндөр өсгийтийг өдөржин өмсөөд хажуугаар нь тухтай, бас тачаангуй харагдана гэдэг хэцүү. Байнга өсгийтэй гутал өмсөх нь хөл болон шилбэнд нөлөө үзүүлдэг. Шилбэ өргөгдсөнөөр хөлийн булчин агшсан байдалд шилждэг. Ингэснээр хөлийн шилбэ болон өвдгөнд өвдөлт үүсэх шалтгаан болдог байна. Тэгвэл дараах дасгалууд нь хөлийн булчинг суллаж, уян хатан болгон мөн өгзөг, гуяны арын булчинг чангалж, өндөр өсгийт өмсөхөд илүү хялбар, тухтай болгох юм.

Дуртай өндөр өсгийтөө өдөржин ямар ч өвдөлтгүй өмсөж сайхан харагдахыг хүсвэл эдгээр сунгалтын, массажны, хүчний дасгалуудыг хийж, хөлөө баярлуулаарай.

1. Rocking Down Dog

Хөл болон гараараа газарт тулан өгзгөө дээш өргөж байрлалаа авна. Хөлөө ээлжлэн өвдгөө нугалж, өсгийгөө газраас хөндийрүүлнэ. Энэ үед нөгөө хөлөө нугалж болохгүй. Хөл тус бүрт 10 удаа давтана.

2. Хөлийн булчин сунгах

Алгаараа хананд тулж зогсоно. Зүүн хөлөө хойш нь шулуун тавьж, баруун хөлөө урагш нугалж тавина. Гараа мөрний хэмтэй тэгш барина. Баруун хөлөө урагш тавих үед зүүн хөлөнд сунгалт мэдрэгдэнэ. 2 секунд бариад булчингаа суллана. Ингэж 2 хөлөндөө тус бүр 8 удаа давтана.

3. Хөлийн булчинг элдэх

2 хөлөө жийж суугаад гараараа ардаа тулна. Баруун хөлнийхөө шилбэний доор том илдүүр тавиад зүүн хөлөө баруун хөлөн дээрээ тавина. Өгзгөө газраас хөндийрүүлнэ. Илдүүр хөлийн булчинг элдэхээр биеэрээ урагш хойш хөдөлж өгнө. Нэг талдаа 2-3 минут элдээд хөлөө солино.

4. Хөлийн уланд массаж хийх


Талбайн теннис эсвэл голвфийн бөмбөг гэх мэт жижиг, хатуу бөмбөг сонгож аваад хөлийн уланд байрлуулна. Хөлөөрөө дараад эргүүлж, массаж хийж өгнө. Хөл тус бүлт 1 минут массаж хийнэ.

5. Шагайгаа эргүүлэх

Баруун хөл дээрээ зогсоод зүүн хөлөө өвдгөөр нь өргөж барина. Хөлөө шагайгаар нь баруун зүүн тийш эргүүлнэ.

6. Ташаагаа өргөх

Өвдгөө нугалаад дээш харж хэвтэнэ. Ташаагаа өргөөд 2 секунд барина. Үүнийг 20 удаа давтаарай.

7. Туухайтай хийх дасгал

2 туухай гартаа бариад гараа гуяныхаа урд байрлуулж, зүүн хөл дээрээ зогсоно. Биеэрээ урагш бөхийж, ташаатайгаа нэг хэмд очино. Баруун хөлөө хойш тэгш хэмд барина. Ингээд буцаж энгийн байдалдаа орно. Хөл тус бүр дээр 10 удаа давтана.

Ө.Око

agshin.mnair pro macbookdubai massage


Өдөржин өндөр өсгийт өмсдөг бүсгүйчүүдэд зориулсан заавал хийх 7 дасгал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.