Зөвхөн эцэг эхчүүдэд захиж хэлэх үг…

- Хэрэв хүүхэд тань өгсөн үүрэг даалгаврыг санаанд тань хүртэл хийж чадахгүй алдаа гаргаад байвал зэмлэж буруушаахаа урьтал болгосны хэрэггүй.
26614(1)
Харин үүнийхээ оронд урам өгч алдааг нь эвтэйхэн хэлж ойлгуулахыг хичээх хэрэгтэй.

- Хүүхдийг хэт их эрхлүүлэх нь тийм ч сайн зүйл биш. Алтан дунджийг баримтлах нь зүйтэй.

- Багаас нь хэт их чихэрлэг зүйл өгч дасал болгосны хэрэггүй. Учир нь хүүхэд амттан идэхээ урьтал болгож хоол идэх тал дээр анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй болчихдог.

Ингэснээр биеийн дархлаа муудаж, зайлшгүй шаардлагатай амин дэмээ хоол хүнснээсээ авч чадахгүйд хүрдэг.

Иймд хүүхдээ чихэр жимсээр угжилгүй хоол ундаар сайн тордох хэрэгтэй.

- Хүүхдийн хажууд хараалын үг хэлэхгүй байх. Хэзээ нэг өдөр хүүхэд тань хараалын үг амнаасаа гаргавал үүнд түүнийг буруутгаж зэмлэх хэрэггүй.

- Тиймээс өөрөө хүүхэддээ буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байх нь зүйтэй болов уу.

- Магадгүй хүүхэд тань ямар нэгэн буруу хэрэг хийчихээд танаас айгаад нуугаад хэлэхгүй байгааг та анзаарсан бол шууд байцааж шалгаасны хэрэггүй. Өөрөө эхэлж хэлэхийг нь хүлээ. Хэрэв хүлээгээд нэмэргүй бол эгзгийг нь тааруулж байгаад эелдэгхэн гэгч нь тоглоомоор асуугаарай. Хэрэв танд хамаг үнэнээ хэлвэл түүнийг уучилж дахиж яавал тийм зүйл хийхгүй байх тал дээр нь зөвлөгөө өгч туслаарай.

- Хүүхдийг олон цагаар компьютерийн өмнө бүү суулгаарай.

Энэ нь нүдний хараанд муугаар нөлөөлөөд зогсохгүй мэдрэлийн систем буюу уураг тархинд таагүйгээр нөлөөлдөг тал бий. Тодорхой цагт суулгадаг байхаар цагийн хуваарь гаргаж өгөх хэрэгтэй.

- Хүүхдийг бусдаас ялгарах давуу тал болон авьяасыг нь тодорхой хэмжээгээр үнэлж урамшуулж байгаарай.

Хүн үргэлж үгийн урмаар тэжээгдэж, цэнэг авч байдаг юм. Иймд урмын үгийг бүү харамлаарай.силиконовый чехол для iphone 5asian escorts dubai


Зөвхөн эцэг эхчүүдэд захиж хэлэх үг…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.