Инээдмийн нэрт жүжигчин Робин Виллиамс амиа хорлосон байдалтай олджээ

-12082014-1407806374-362359610-robin-williams-dead-obit-2

Өчигдөр буюу Даваа гарагийн үдэш нэрт жүжигчин Робин Виллиамс 63 насандаа таалал төгслөө.

Калифорни мужийн шинжээчийн мэдээлснээр тэрээр гэртээ бүтэж үхсэн байдалтай олджээ.

Робин Виллиамс драм болон инээдмийн жүжигчин байсан бөгөөд бидний сайн мэдэх “Good Will Hunting” киногоороо 1997 оны Шилдэг Туслах Дүрийн шагналыг хүртэж байсан ба түүнээс гадна хэд хэдэн Эмми болон Алтан Бөмбөрцгийн эзэн аж.

Чикаго хотоос гаралтай тэрээр 1973 онд алдарт Жуллиард сургуулийг төгссөн бөгөөд 1970-аад оноос дэлгэцийн бүтээлүүдээрээ хэдийнэ олны танил болсон байна.

Жүжигчин Робин Уильямс сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралд ороод байжээ.

Учир нь тэрээр хоёр ч удаа гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд үүндээ 20 гаруй сая ам.долларын хөрөнгийг зарцуулсан байна. Үүнээс болж тэрээр санхүүгийн хүнд үетэй тулгараад байсан бөгөөд зүгээр суухыг бодолгүй телевизийн олон ангит кинонуудад тоглох болжээ.

Тэрээр анх төдийлөн нэрд гараагүй байхдаа буюу 1980 онд “Mork & Mindy” телевизийн олон ангит кинонд тоглож байжээ.

62 настай жүжигчин Робин Уиллиамс “Салалт гэдэг маш үнэтэй юм билээ. Хөрөнгийн маань ихэнх хувь хүүхдүүдийн маань тэтгэлэгт явсан. Миний зүрх сэтгэлийг хэтэвчтэй минь хоослох шиг л санагдаж байна” гэж салалтынхаа тухай ярьж байсан удаатай.

Тэрээр хамгийн анхны эхнэр Валери Вэлардигаас 1988 онд салсан бол удаах эхнэр  Марша Гарсесаас 2008 онд салжээ. Харин 2011 онд гэрлэсэн гурав дахь эхнэр, хувцас дизайнер Сьюзан Шнайдертай хамтдаа амьдарч байжээ. Түүний гурав дахь эхнэр Сьюзан Шнайдер “Би хань, хамгийн сайн найз, дэлхийн хамгийн гайхалтай жүжигчин, хүний дээд хүнээ алдчихлаа” хэмээжээ.

Өглөөний мэнд Вьетнам, Ямар мөрөөдөл биелдэг вэ, Жуманжи зэрэг бүтээлүүдээрээ алдартай жүжигчин Робин Виллиамс үзэгчдийг уйлуулж, инээлгэх ховорхон авъяастай жүжигчдийн нэг байсан юм.

Тэрээр 63 насандаа өөд боллоо. Нас барахаасаа өмнөхөн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрээр архинд донтож, хар тамхи хэрэглэж байгаагаа наргиан болгон ярьж байжээ.

Цагдаагийн газрын анхны шинжилгээгээр түүнийг хоолойгоо боож, амиа хорлосон гэж таамаглаж байна. Гэхдээ шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарах хүртэл яг ямар шалтгаанаар амиа алдсан гэдгийг нь мэдэх боломжгүй юм.

Түүний төлөөлөгч Мара Баксбаум “Робин сүүлийн үед сэтгэлээр их унасан байсан, тун хүнд үеийг өнгөрүүлж байсан” гэжээ.

Алдарт жүжигчин 2011 оны 10 дугаар сард дизайнер Сьюзан Шнайдертэй гэрлэсэн юм. Сьюзан “Өнөө өглөө би нөхрөө, сайн найзаа алдлаа. Хүн төрөлхтөн хамгийн хайртай, хамгийн авъяастай жүжигчдийнхээ нэгийг алдлаа. Ямар их уй гашуу тохиолдвоо” гэсэн байна.

1951 онд Иллиноист мэндэлсэн Виллиамс ахлах сургуульд байхаасаа жүжгийн дугуйланд явж эхэлжээ. Харин дараа нь Америкийн хамгийн алдартай урлагийн сургуулийн нэг болох Жуллиардад элсэн орсон юм. Тэнд л тэрээр хүмүүсийг инээлгэх чадварыг эзэмшсэн гэдэг.

Жүжигчний гараагаа 1970-аад оны үед “Морк Минди” хоёр нэртэй телевизийн цувралаар эхэлсэн тэрээр 1998 онд Good will hunting киноны доктор Шон Магерийн дүрээр Оскарын шагнал хүртэж байсан юм.

Түүний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрүүд бидний дунд үүрд дуурсагдан үлдэх болно.

gogo.mnкупить macbook air 11 дешевоsex in the hotel room


Инээдмийн нэрт жүжигчин Робин Виллиамс амиа хорлосон байдалтай олджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.