Жолооч та жолоочны үнэмлэхээ хураалгасан эсвэл жолоо барих эрхээ хасуулчихаад эрхээ хэрхэн сэргээхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл дараах зөвлөгөөг хүргэе.
Та тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хүртэл хугацаагаар хасуулсан тохиолдолд:
– Жолоодох эрхээ сэргээх тухай өргөдөл;
– ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын аль нэг цонхноос лавлагаа авна,
– Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгнө. /Жич: Шалгалтыг долоо хоног бүрийн тодорхой нэг өдөр Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургуулийн байранд/.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээс дээш хугацаагаар хасуулсан, мөн эрхээ хасуулаад 1 жил эрхээ сэргээгүй буюу түүнээс дээш болсон тохиолдолд:
– Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн долоо хоногийн давтан сургалтанд авто сургууль /курс/-т суралцаж шалгалтанд хамрагдан тэнцсэн тохиолдолд эрхийн үнэмлэхийг олгоно.
Энэ талаарх лавлалаа мэдээллийг Нийслэлийн Замын цагдаагийн газрын баруун хаалга, хуучнаар Замын цагдаагийн газрын байранд ирж мэдээлэл авч болох юм байна.