Өгүүллэг: Э.Үржинханд : Азын шоо, алтан шоо

“-Азын шоо, алтан шоо, шоогоо хаяж мөнгөө хожоорой” гэж гартаа цаас бариад зөрж өнгөрсөн олныг уриалах эмэгтэйг харжээ алхтал гэнэт: “-За сайн байна уу?” гэсээр саарал малгайтай, туранхай эр шарласан шүдээ ярзайлган их л найрсаг инээмсэглэж ирлээ. Хот газраас жаал жуул юм базаах гээд чамгүй зузаан хэтэвчтэй явсан Даваа гайхан байж: “-Энэ одоо таньдаг хүн юм болов уу” гэсэн шүү юм бодоод: “-Сайн” гэж итгэлгүйхэн инээх аядвал мөнөөх эр саравчтай малгайгаа засангаа цаас дэлгэн үзүүлж: “-Уучлаарай, хэдхэн минут саатуулаадахъя” гээд нүдээ ирмэн: “- Май, энийг шидээд үзээч хө” гээд дөрвөн халтар шоо сарвайлаа. Угийн нэрэлхүү Даваа мэл гайхаж учрыг нүдээрээ асуун зогстол: “-За харж бай, жишээ нь чи шоо хаяхад арвын тоо буувал хүснэгтээс тоогоо дугаараар нь хайгаад үзнэ.” гээд цаас руу зааж байснаа ямар нэг юм олсон бололтой: “-За, энэ. Арав дугаарын ард хорин мянга гэж байна.
Тэгэхээр чи үүнийг хожлоо гэсэн үг. Их алдартай тоглоом шүү. Юутай ч нэг хаяаад үз л дээ. Тэгээд би цааш нь тайлбарлая, За..!” гэж шавдуулахад настайвтар хоёр эмэгтэй тэднийг сонирхон харж зогссоноо нэг нь: “-Алив яадаг гэнэ ээ, би нэг хаяаад үзье байз” гэхэд саарал малгайт: “-За түр хүлээгээрэй” гэж Даваад хэлээд: “-Эгч ээ, нэг шидэхэд таван зуун төгрөг л дөө. Хожил нь их. Гэхдээ эхлээд үнэгүй хаяад үз. Харин ийм тохиолдолд тохирол дээрхи хожлыг олгодоггүй дүрэмтэй шүү” гээд мушилзахад тэрээр шоог атган тарнидах мэт үлээгээд шидэж орхилоо. Тооны нийлбэр нь ес. Хүснэгт дээр найман нүд зэрэг тусахад эмэгтэй дуу алдан шогширч: “-Хүүе ээ, үнэн байгаа даа энэ чинь. Гучин мянга. Миний дүү, би энэ хожлоо авъя, тэгэх үү? Үнэгүй тоглосон төлбөрөө нөхөөд өгчихье” гэхэд саарал малгайт: “-Юу гэж дээ эгч минь, дүрэм бол дүрэм. Төлбөрөө хийгээд тогло, үгүй бол би өөр хүнд үйлчиллээ” гээд Даваад: “-За, манай хүн яаж байна?” гэж мөрөн дээр нь алгадахад үнэхээр ч нэг тоглоод үзмээр санагдаж: “-Нэг хаяад үздэг ч юм билүү” гэж сулхан хэлэхэд нь олзуурхан:

“-Зөв хө! Аз хүү байхад мөнгө ч гарт шүү” гээд хүмүүсийг уриалж явсан Одноог дуудав. Угаасаа мөрийтэй тоглоом, азанд итгэдэггүй Даваа жаахан хаширлаж байснаа: “-Эхлээд зүгээр нэг хаяад үзье” гэхэд залуу чөргөр хар гараараа хүснэгтээ имэрч: “-Гэхдээ хожлыг олгохгүй гэж түрүүн сонссон байх. Том хожил таарвал харамсалтайяа? Тэгж байхаар тогло л доо?” гэхэд Даваа үзээд алдахаар шийдлээ. Шоог шидээд дугаарыг шалгавал дөчин мянгыг хожих байж. “-Ээ, энэ сайхан боломжийг алдах ч гэж. Аз гэж байдаг л юм шиг байна даа” гэж бодонгоо нэлээн хэдэн хүн нэмж ирсэнийг анзаарав. Одоо саарал малгайт хүмүүст үйлчлээд Давааг ч анхаарах завгүй болжээ. Тэдний дундаас урт цувтай залуу эхнэрийн хамт: “-Алив, би би” гэж өндөлзөнө. Харсаар байтал тэд эхний удаад наян мянгыг хожив. Урамшуулалд нь дахин хаях эрхээ эдэлж, харин сүүлийнх дээр тавин мянгыг хожиход саарал малгайт шогширон толгой сэгсэрч: “-Ямар гээчийн аз нь шовойсон нөхдүүд вэ, Хаха” гэж хүйтнээр инээгээд: “-Та хоёр наад мөнгөө барьцаалаад дахиад тоглож болно шүү” гэхэд эхнэр нь жуумалзаж:

“-Одоо хэрэггүй ээ, хэт шунавал аз харьдаг гэсэн” гэж цааргалав. Харин нөхөр нь ятгасаар тоглож, дахин хожоод бөөн баяр болцгоолоо. Тэр бүрийд саарал малгайт Одноогоос мөнгө авч, хожсон хүмүүст тарааж байв. Үүнийг нүдээрээ харсан Даваагийн сонирхол улам хөдөлж уулгамч хүн шиг:

“-Одоо би, би тоглоё” гээд түрийвчээ ухахад тоглоомчид хэдийнээ хэтэвчин дэхийг нь бүртгэж амжихыг анзаарсангүй. Түүгээр ч барахгүй шоогоо атгаад шивших зуур мөнөөх хоёр эмэгтэй, түрүүний эхнэр нөхөр бүгд хожлын мөнгийг Одноод сэм буцааж өгч байлаа. Овоо олзтой болсондоо урамшин хожлоо барьцаалж тоглосоор нэг мэдэхэд бүр гурван зуун мянгатай болчихжээ. Хожсон мөнгөө гартаа барьж үзээгүй ч тоглосоор л. “Одоо болох биш үү?” гэсэн бодол эргэлдэвч, хүмүүс аз хийморьтойг нь шагшицгаахын хэрээр Даваа улам хөөрцөглөнө. Саарал малгайт: “-Ёстой сайн эр байна даа чи. Одоо тэгээд бүгдийг нь барьцаалах юм уу?” гэхэд Даваа түрүү түрүүчийн хожилдоо эрдэж гялалзсан нүдээр инээн үг дуугүй толгой дохив.

“-Одоо алдвал юу ч үгүй үлдэж магадгүй шүү хө, тэгвэл эхний төлбөр таван зуун төгрөгийг л буцаадаг дүрэмтэй” гээд зальжин инээсээр шоог атгууллаа. Тоглоомын амтанд нэвт орсон Даваа түрүүний эмэгтэйгээс ч дутахааргүй сурамгай шившээд шидэв. Шунал хуруулсан азын шоонууд тавлах мэт эргэлдсээр ердөө л “Дөрөв”-ийн тоо буулаа. “-Дөрөв…, дөрөв!” гэж чичирсэн

хуруугаа гозойлгож цаасанд нүүрээ наах шахна. Адтай шооны маданд унасан Даваагийн нүд харанхуйлах шиг болоход цугласан олон зэрэг шахуу “Ээ, арай ч дээ” гэлцэх нь сонсогдов. Тэдний дундаас нэг нь: “-Хм, их шуналтвал ингэж балардаг юм, за мөнгийг нь өг өг!!” гэж ёжтой инээнэ. Саарал малгайт гарынхаа хир, хөлсийг шингэтэл атгасан таван зуун төгрөг сарвайлаа. Даваа даруй түүнийг заамдаж: “-Би дахиад тоглоё. Надад мөнгө байна!!” гэж уурсахад: “- Оо ёо ёо, яах нь вэ хө? Нэгэнт ингэсэн хүн хожно гэж байдаггүй юм” гэхэд: “-Гэхдээ чи хожлыг минь хүний урманд ганц удаа харуулаагүй. Чамд ер нь мөнгө байсан юм уу?” гэж омогшиход: “Зүгээр байгаарай нөхөр минь!!! Хүн бүрт өгч байсныг нь чи өөрөө харсан биз дээ! За баяртай” гээд ялсан дийлсэн хүний байдлаар бахдалтай гэгч нь явж одов. Юу ч үгүй хоцорсон Даваа бухимдах, харамсах зэрэгцэн халаасаа тэмтрээд хэтэвч нь алга болсоныг сая л мэдлээ. Бүр ч сандран цагдаа дуудахаар гар утсаа хайтал бас байдаггүй. Өнөө улайран дэмжиж байсан хүмүүс ч сураггүй. Дэмий л хөмхийгөө зуугаад хамгийн ойрхон цагдаагийн газрыг хайлаа.

Байцаагчид болсон явдлыг нэгд нэгэнгүй ярихад тэрээр маасайтал инээж: “-Хэхэ, тэр хүнийхээ нэрийг ч мэдэхгүй гэж байдаг! Энэ чинь, чи өөрөө л саваагүйтэж хамаг юмаа алдсан юм биш үү?” гэж хүйтнээр инээмсэглэх нь Даваагийн эгдүүцлийг даанч нэг хүргэнэ. Байцаагч: “-Гэхдээ нэг иймэрхүү залилан хийдэг бүлэг этгээдийг хайж байгаа л даа. Энд бүртгэчихлээ. Сураг гарвал таньд мэдэгдэмз” гээд гарахыг хүсэв. Хэд хоногийн дараа Даваа байдгаа тавиад туусан тэр гудамжаар хөлсний тэрэгтэй явж байтал байцаагч байрны мухарт зогсож байв. Жолоочид бушуухан эргэхийг тушаагаад дөхөж явтал өнөөх саарал малгайт байцаагчид сагсайсан мөнгө атгуулж байх нь тэр. Очихын завдалгүй сайхь хоёр гар барилцаад ийш тийш хулмаганасаар салж одов. Жолоочийг шавдуулах зуур байцаагч хэзээний хөлсний тэрэг хөлөглөөд алга боллоо. Даваа хэлэх үгээ олж ядан дэмий л хөмсөг атируулан бухимдаж халууцсандаа цонхоо онгойлгоод агаар амьсгалах гэтэл хажууханд нь:

“-Азын шоо, алтан шоо, шоогоо хаяж мөнгөө хожоорой” гэх эмэгтэйн дуу цангинасаар ард хоцорлоо.

чехол iphone 4escort service dubai


Өгүүллэг: Э.Үржинханд : Азын шоо, алтан шоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex