Давтагдашгүй, өвөрмөц хэв маягаараа алдартай дуучин Леди Гага шүтэн бишрэгчдэдээ давхар мэдээ дуулгалаа. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт инстеграм хуудасдаа “Галзуу, тачаангуй мэдрэмж төрүүлэх “Eau de Gaga” үнэртэй ус худалдаанд гарахад бэлэн боллоо” хэмээжээ.
Энэхүү үнэртэй усныхаа сурталчилгаанд Стивен Мейзилтэй хамтран тоглох гэнэ. Дуучин бүсгүй нэгэнтээ “Би үнэртэй усны пирамид босгоно” гэж ярьсан ба хоёр жилийн өмнө анхны үнэртнээ худалдаанд гаргажээ.
Леди Гага сүүлийн үед шуугиан тарихгүй амьдрах болсонд гайхсан хүмүүс “Леди Гагагын тархи хэвийн ажиллаж эхэллээ” гэх болсон. Гэтэл цахим сүлжээг идэвхтэй ашигладаг тэрбээр өөрийгөө “Би бол мангасын хатан хаан” гэж өргөмжиллөө. Энэхүү мэдэгдлээ Денвер хотод аялан тоглох үедээ хэлсэн байна.