Эгч, дүү гурван Урнаа хэмээн анх цэнхэр дэлгэцээр дуулж олонд танигдаж байсан, гавъяат жүжигчин У.Уранчимэг өдгөө 40 насны босгыг хэдийн давсан.
Гэсэн ч “Муухай эмэгтэй хүн гэж байдаггүй, залхуу эмэгтэй хүн л гэж байдаг” хэмээх алдартай үгний тод жишээ болсон, топ Б.Одгэрэл, Д.Болормаа нараас ч дутахааргүй биеэ сайхан авч явдаг.
Жүжигчин бүсгүй маань өдөрт 2 цаг фитнессээр хичээллэн, өөрийн бие галбиртаа анхаарахын зэрэгцээ хувцаслалтандаа ч маш их ач холбогдол өгдөг.
Тиймээс ч жүжиглэх ур чадвараараа ч, гадаад үзэмж, биеэ авч яваа байдлаараа ч үнэхээр “од” байж чаддаг нэгэн.
Драмын театраас өрх тусгаарлаад багагүй хугацаа өнгөрч буй У.Уранчимэг жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамт “Зүрхээр наадагч” нэртэй бас нэгэн дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байгаа билээ.
Гавъяат жүжигчний бүтээл бүрээс нь ясны уран бүтээлч зан чанар болон түүний төгс бие, хувцаслалтыг үзэгчид олж хардаг.
Удахгүй мэндлэх шинэ уран бүтээлээс нь ч мөн жүжигчин бүсгүйн ямагт шинэлэг байдаг төгс дүр төрхийг фэнүүд нь олж харахыг тэсэн ядан хүлээж байна.