Эл өдрийн зурхай /2014.08.13/

54239736Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 13. Лхагва гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 18. Буд гараг.  Шувуун хушуут одтой, 9 улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Амар амгалан өдөр. Хайр, өгөөмөр, сайхан сэтгэл энэ өдөр ноёрхоно. Од гарагийн нөлөөн дор та өөрийн болон бусад хүний үнэ цэнийн талаар бодно. Тиймээс та бусдыг өрөвдөн энэрч, хамтран ажиллах хандлагыг үүсгэнэ. Хайр сэтгэл тань гэрлэлтэд хүрнэ. Бизнесийн түншлэл ашигтай байна. Энэ өдөр аливаа саад болж байсан асуудлуудаа шийдэхэд таатай. Амралтын төлөвлөгөөндөө хэрэгтэй зүйлээ зохицуул.
Үхэр (4/20-5/20)

Романтик байдал түр бүрдэнэ. Өөрийнхөөрөө байх нь амар амгалан байдал болон эрүүл энхийг авчрах болно. Нууцлагдмал хайр тохиолдоно. Хэн нэгэн хүнд өнгөрсөнд сайхан хандаж, анхаарал тавьсан байдал чинь хариулагдах болно. Хүмүүст тусладаг байдлаа хэвээр үргэлжлүүлэх нь гайхалтай сэтгэл ханамжийг авчрах болно. Хэрвээ та завтай бол, сайн дурын ажил болон буяны үйлсэд оролцоорой.

 
Хамтатгах (5/21-6/21)

Өөрийнхөө мөрөөдөлд анхаарлаа хандуул. Хэдийгээр хүндхэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон ч амьдралдаа зоригтой шинэчлэл хийх талаар бодож эхлэх нь зүйтэй. Таны хүчээ зарцуулаад байгаа зүйл байгаа оноогүй байна. Ялангуяа гэр бүлийн асуудал анхааралд тань байх үед. Тийм учраас хол явчихаагүй байгаа дээрээ хайртай хүмүүсийнхээ үгийг сайн сонс. Гэр бүлийнхэнтэйгээ гадагшаа гарч үдшийг өнгөрөөх нь тааламжтай байдлыг үүсгэнэ.

Мэлхий  (6/22-7/22)

Азтай өдөр. Аз таныг ивээх болно. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамруул. Ажил дээр чинь сорилт хяналт явагдах болно. Гэвч таны аливаа зүйлийн чадварын хүчээр энэ бүхнээс амархан дарамтгүй гарч чадна.
 

Арслан (7/23-8/22)

Сэтгэл хангалуун өдөр. Та энэ өдөр өөртөө аз жаргал бэлэглэж, сэтгэл хангалуун байх бүхий л зүйлийг хий. Хэрвээ таны сэтгэл сайхан байх юм бол энэ нь таны бүхий л харьцаанд нөлөөлнө. Гэвч таны сэтгэл санаа тогтворгүй байх төлөвтэй. Та эргэн тойрны хүмүүсийнхээ харьцаанд хэт мэдрэг хандаж магадгүй. Өндөр настай арслангууд үснийхээ буурлыг будуулж, залуу харагдахыг хүснэ. Энэ нь жижиг зүйл ч таны эрч хүчинд хэрхэн нөлөөлж байгааг хараад гайхна.
Охин (8/23-9/22)   

Эрч хүчээр дүүрэн өдөр. Ямар нэгэн ажил дуусгах сүүлийн мөчид таньд сэтгэл ханамж болон таатай мэдрэмж төрөх болно. Таны зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл тань эрч хүчийг өгч зорилгодоо хүрэхэд дөхөм болно. Тиймээс зорилгоо харан урагшаа тэмүүлэх хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)

Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан тайван байлгаж хайрттайгаа харьцаагаа сайжруулах хувийн амьдралдаа сэтгэлээ илэрхийлэхдээ илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх эсвэл ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд илүү анхааралтай ханд.

Хилэнц (10/23-11/21)   

Таны амьдралын уйтгар гунигийн үе өнгөрч байна. Түргэн загнах хэрэггүй, ажлаа уур уцааргүй хий. Өөр ямар нэг боломж хайж эхлэхээсээ өмнө ажлаа хийж дуусгахыг хичээ. Амралтын өдрүүдээр гадагшаа гарч, өөрийнхөө дуртай зүйлийг хий. Хэрвээ та хайртай хүнтэй бол хамт амралтад явж цагийг зугаатай өнгөрөөхөөр төлөвлө. Харин хэрвээ ганц бие бол энд тэндээс ирсэн их олон янзын хүмүүс цуглардаг газруудаар яв. Концерт, жүжиг үз.
Нум (11/22-12/21)

Хүнд өдөр. Хэрэв та ах, эгч, хөрш, найз нөхдийнхөө саналыг солилцож нэг л болвол та гайхахгүй байж болно. Хэдийгээр та өнөөдөр өөрийгөө юу зөв бэ гэдэг талаар итгэлгүй байвал магадгүй та эргэн тойрныхондоо ухаалаг зөвлөгөө өгөх чадвартай байх бололтой. Ердийнхөөсөө илүү бичиг цаасны ажилдаа дарагдаад даргаасаа зэмлэл сонсох болно.

Матар (12/22-1/19)

Хэрэв та шинэ ажил хайж байгаа бол ажил олгогчдоо үнэнээ хэл. Та илүү шударга байвал тэдний зөвлөмж илүү сайн байх болно. Та өнөөдөр үүнийг мэдрэхгүй ч байж болно. Одоо та өдөр тутмын ядаргаатай ажлаа дуусгахын тулд нэмэлт цаг гарга.

 
Хумх (1/20-2/18)   

Ажилчдын чинь дунд зөрчил гарна. Хоосон цуу яриа, хов жив газар авч байна. Энэ бүхнээс хол байвал дээр, эс тэгвээс эргээд таныг ороох болно. Хувиа хичээсэн зангаараа үргэлж таны дургүйг хүргэж байдаг хэн нэгэнтэй ойр дотно байх харьцаанд орж болзошгүй. Бухимдахын оронд харин ч энэ байдлаа идэвхтэй, ашигтай байхаар өөрчил. Холбогд үр дүнд нь та нэлээд бие даасан, өөртөө итгэлтэй болж чадна.

 

Загас (2/19-3/20)

Өнөөдөр загасны ордныхон янз бүрийн спортын үйл ажиллагаанд хамрагдана. Хэрвээ та үнэхээр хамгийн сайнаар хийвэл таныг шагнал хүлээж байна. Залуу загасны ордныхон хичээл давтах зуураа хөгжим сонсох нь урам зоригыг чинь өдөөхөөс илүүтэйгээр анхаарлыг чинь сарниулна. Хэрвээ та үнэхээр тухайн зүйлийг сурмаар байгаа бол чимээгүй амар амгалан газар очоод анхаарлаа төвлөрүүлэн суугаарай.

аквалоо ценыdubai escorts reviews


Эл өдрийн зурхай /2014.08.13/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex