Буудлагын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалын медальтнууд өчигдөр тодорлоо.
25 метрийн спорт гар бууны дасгалд 21 тамирчин өрсөлдсөнөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртэж, ОУХМ Ө.Өлзийням, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хийн гар бууны 10 метрийн дасгал болж, медальтнууд тодорно. Ирэх бямба гаригт буюу наймдугаар сарын 16-нд уг тэмцээн хаалтаа хийнэ.