БАТГА ГАРАЛТЫГ БУУРУУЛАХ, ТҮҮНД ТУСТАЙ 5 ХҮНС

tips-for-oily-skin-face

Батга гарах арьс жигд бус байх нь эрэгтэй эмэгтэй хүмүүс бидний хувьд маш том асуудал билээ. Улмаар янз бүрийн тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэх, шахаж оролдох гээд байдлыг улам дордуулах нь ч бий. Батга нь ерөнхийдөө буруу хооллолт болон буруу арчилгаа хийснээс үүдэлтэй бөгөөд яагаад гарч байгаа шалтгааныг олох, арьсны нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь хамгийн зүйтэй. Дандаа биш хааяа батга гардаг бол нүүр арчилгааны аргаа өөрчлөөд үз. Хэрвээ чиний арьсан дээр батга гараад байвал энэхүү зөвөлгөөг дагаад үзээрэй.

1. Цэвэр ус

Ус их ууснаар бие дотор цэвэрлэгдэж арьсыг цэвэр сайхан мөн сайн чийгшүүлж өгдөг. Эмэгтэй хүн өдөрт дор хаяж 8 аяга цэвэр ус эрэгтэй хүн 10 аяга цэвэр ус тус тус уух ёстой. Мөн 1 литр усанд 1 хоолны халбага алимны цуу юмуу ижил хэмжээний лимоны хүчил хийж угаавал нүүрэн дээрх элдэв бохирдол, бактерыг устгахаас гадна дахин нэмж гарахаас сэргийлнэ.

2. Оливын тос

Айл болгонд байдаг бидний сайн мэдэх оливын тос нь витамин А болон Е ихээр агуулдаг. Тиймээс хоол хүнсээ дандаа оливын тосонд шарж хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Мөн тослог арьстай байлаа ч оливын тосоор нүүрээ арьчих нь нүүрийг зөөлөн болгож өгөхөөс гадна арьсны чийгийг маш удаан хугацаагаар барьдаг.

 

  3. Улаан буудай ба самар

Улаан буудай болон самарнаас селен гэдэг бодисыг гаргаж авдаг бөгөөд энэхүү бодис       нь арьсны эрүүл байдлыг хангадаг. Мөн гэмтсэн арьсны эд эсийг сэргээснээр батга             гарахаас сэргийлдэг. Бидний сайн мэдэх хушга самар нь омега 3-р баялаг бөгөөд тэр нь   арьсыг зөөлөн булбарай болгодог. Ердийн капсултай, нэмэлт бүтээгдэхүүн омега 3-г           хэрэглэсэн ч болно.

 

4.Мах болон загас

Уургийн хамгийн гол эх үүсвэр нь мах болон загас юм. Бид уургаар баялаг хүнс хэрэглэснээр олон өвчинөөс сэргийлж чадахаас гадна арьсанд төгс тэжээл өгдөг. Охид бүсгүйчүүд бид ямар ч төрлийн мах байсан аль болох чанаж, жигнэж, шарах шүүгээнд болгож идэх нь тустай. Мэдээж хэрэг тосыг бага хэрэглэх зорилгоор тэр.

 

5. Ногоон цай

Ногоон цай нь найрлагандаа анти-оксидант ихээр агуулдаг учираас биед буй хэрэггүй зүйлүүдийг зайлуулдаг. Түүнчлэн бодисын солилцоог идэвхижүүлдэг тустай. Ногоон цайг өдөр бүр ууж занших бас нэгэн шалтгаан нь арьс хөгшрөлтөөс сэргийлэх юм.

аквалоо отдыхbest escorts los angeles


БАТГА ГАРАЛТЫГ БУУРУУЛАХ, ТҮҮНД ТУСТАЙ 5 ХҮНС
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.