Зураг дээр зүүн талаас Лакшми, Рита, Рупа нар.
Энэтхэгт байсхийгээд л хүчлээр хэн нэгнийг түлсэн тухай мэдээ цацагддаг. Харин тэдгээр эмэгтэй бүхнийг даван туулж, сайхан амьдарч байгаагаа бусдад батлан харуулсан жишээг хүргэе.
Рупа, Рита, Лакшми нарын нүүр лүү муу, хорон санаатнууд хүчил цацаж, түлсэн юм. Тэд саяхныг хүртэл аймшигтай сорвитой нүүр, биеэ нууж явсан ч одоо байдал өөрчлөгджээ. Бүсгүйчүүд 22 настай Рупагийн бүтээсэн “Rupa Designs” хувцас загварыг сурталчлан, гэрэл зургаа авахуулсныг та бүхэнд толилуулж байна. Залуу бүсгүйчүүд өөрсдийг нь гомдоосон араатнуудад сайхан амьдралаар амьдрах эрхтэй гэдгээ ийнхүү харуулав.
“Би дизайнер болохыг үргэлж мөрөөддөг байсан. Харин миний нүүрийг хүчлээр түлсний дараа бууж өгсөн. Би шарх сорвиосоо их ичдэг учраас дандаа алчуураар нуудаг байлаа. Миний нандин хүсэл нэг сайхан өдөр ингэж биелнэ гэж огт бодсонгүй” гэж Рупа ярилаа.
2008 оны 8-р сард хорон санаат хойт эх нь унтаж байгаа Рупагийн нүүр лүү хүчил цацжээ. Буруугаа хүлээгээгүй ч тэр эмэгтэйг 18 сарын дараа шоронгоос сулласан аж. Эцэг нь тэр хүүхнийг өмөөрөн дэмжсэн тул Рупа одоо овгоо өөрчилж, эцгээсээ татгалзжээ. Рупа удалгүй “Хүчлийн довтолгоог таслан зогсооё” байгууллагад нэгдэж өөр шигээ хүмүүсийн төлөө тэмцэж эхэлжээ.
Америкийн нэгэн жуулчин 1,500 рупийн (15 евро) хувцас захиалсныг Рупа оёж, илгээсэн. Одоо Энэтхэгийн нэгэн бизнесмэнээс захиалга авчээ.
“Олон захиалга хүлээн авч, мөрөөдөл маань ажил болж хувирна гэж би найдаж байна. Сүүлийн 6 жил миний хувьд их хүнд байлаа. Харин одоо би өөрийн бутикээ нээж, санхүүгийн хувьд бие дааж чадвал бусад хүмүүст үлгэр дуурайл үзүүлнэ гэж бодож байна. Мөрөөдөл маань биелнэ гэж би бодож байгаагүй. Харин одоо бүх юм боломжтой гэдгийг би мэддэг боллоо” гэж Рупа инээмсэглэн ярьж байна.
www.mnews.mn
аквалооsunny escort dubai