Онлайн жижиглэн худалдааны дэлгүүр болох “Hairtrade.com” худалдан авагчдынхаа дунд гадаад байдалдаа анхаарал тавьж, гоё харагдаж чаддаг олны танил эрэгтэйчүүдийг тодруулах санал асуулга явуулжээ. Тэгвэл уг жагсаалтыг хөлбөмбөгчин Дэвид Бэкхем тэргүүлсэн байна.
Алдарт хөлбөмбөгчний төлөө саналаа өгсөн нэг хүн “Бэкхем нас ахих тусам өмнөхөөсөө илүү толигор харагдаг нь гайхалтай” гэж уулга алджээ. 2014 оны долдугаар сард ажил хэргийн костюмтай хамгийн намбалаг, үзэмжтэй харагддаг эрчүүдийн жагсаалтыг мөн адил Дэвид Бэкхем тэргүүлсэн юм. Санал асуулгад сайтын үйлчлүүлэгч 18-30 насны хүмүүсийг хүйс харгалзалгүйгээр хамруулсан аж.
Ингээд хамгийн гоё харагддаг, гадаадад байдалдаа бодитоор анхаарал тавьж чаддаг олны танил эрчүүдийн жагсаалтыг хүргэе.
Дэвид Бекхэм (23 хувийн санал)
Зейн Малик (19 хувийн санал)
Скотт Дисик (17 хувийн санал)
Эллиотт Райт (12 хувийн санал)
Брэдли Купер (10 хувийн санал)
Зак Эфрон (8 хувийн санал)
Канье Уэст (5 хувийн санал)
Марвин Хьюмс (хувийн санал)
Роберт Паттинсон (хувийн санал)
Саймон Коуэлл (1 хувийн санал)