Жүжигчин Ц.Баясгаланг гурван наадамд урьжээ

 

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан өнгөрсөн зун Косовод болсон олон улсын ганц хүний жүжгийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Тэгвэл тэрбээр аравдугаар сард Киргизстанд болох олон улсын наадамд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцохоор болжээ.

Мөн арваннэгдүгээр сард Молдав, ирэх жилийн хоёрдугаар сард Герман улсад энэ уран бүтээлээ тоглож, олон улсын шилдэг жүжигчидтэй өрсөлдөх нь ээ. Одоо тэрбээр Ч.Найдандорж найруулагчийн “Чөлөөт хос” жүжигт тоглохоор бэлтгэж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Улсын драмын эрдмийн театрын шинэ уран бүтээлийн салхийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар хагалж, “Буруугүй буруутан” жүжгээ есдүгээр сарын 5-нд үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.

С.Сэргэлэн

аквалоо отдыхsexiest escorts


Жүжигчин Ц.Баясгаланг гурван наадамд урьжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.