Жастин, Селена нар дахин нийлэв үү

 

Саллаа л гэнэ. Удалгүй нийллээ л гэнэ. Тэгснээ дахиад л саллаа гэх зэрэг мэдээлэл тасардаггүй дуулиант хосууд дахин нийлжээ.

Цахим хуудсаараа дамжуулж, өөрийн шинэ найз бүсгүйгээ танилцуулж, удалгүй PLAY BOY сэтгүүлийн фото модель бүсгүйтэй үдшийг романтик өнгөрүүлж буй нь папарацчдын дуранд өртөж, нэлээд  шуугиан тариад  амжсан залуу од Жастин, Селена Гомезтойгоо эргэн нийлсэн талаар Hollywoodlife.com сайт мэдээллээ.

Учир нь дуучин залуу маань саяхан өөрийн инстграмм хуудастаа Селена Гомезтой авхуулсан зургаа байршуулсан байна. Зурган дээр Жастин Селенаг өргөж, харин Селена түүний хацар дээр халуун дотноор үнсэж байх аж.

Тус сайтад бичигдсэнээр энэ зургийг инстграммдаа байршуулсан тэр өдөр залуу хосууд Лос Анжелесын кино театрт очсон гэнэ. Хоёулаа л хар хувцасаар гангарсан байх бөгөөд Жастин улаан малгай, Селена саравчтай хар малгай дарж өмссөн байжээ. Энэ мэт нотолгоонуудын  улмаас барууны цахим сайтууд дуулиант хосыг дахин нийлсэн хэмээн цуурч эхэллээ.





Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

чехол iphone 5independant escorts


Жастин, Селена нар дахин нийлэв үү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.