Энэ өдрийн зурхай /2014.08.19/

зурхайӨнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 19. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 24. Ангараг гараг.  Чөлөөт эх одтой, 3 хөх  мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Анхааралтай байх өдөр. Нийгмийн байдлыг намжаах үед нь та хайртдаа талархан тусламж өгөхдөө бүү эргэлз. Бас хэтэрхий бардам байх хэрэггүй. Хэрвээ та өөрөө л энэ талаараа ярихгүй юм бол таны сэтгэл дотор юу болоод байгааг хайрт чинь мэдэх аргагүй шүү дээ. Тэр ямар сэтгэл мэдрэлийн эмч биш. Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдалд од эрхэс анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Учир нь ойрын үед таагүй байдал гарч болзошгүй.
 

Үхэр (4/20-5/20)

Гэнэтийн зохисгүй зарлага алдагдал гарч болзошгүй. Иймээс санхүүдээ анхааралтай ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхий. Томоохон эд зүйлс бүү худалдан ав. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаанд хүндрэл гарах эсвэл удирдлагын зүгээс шүүмжлэл сануулга авах магадлалтай. Таны болгоомжтой хашир зан зөн билэг үүссэн зөрчлийг шийдвэрлэнэ гэдэгт найдаж болно. Бусдын шүүмжлэлд бүү эмзэглэ.

 

Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Таны оюун ухаан, үзэл бодол чинь хурц байх болно. Өөр өөр хүмүүстэй уулзах нь үнэхээр сонирхолтой байх болно. Хийж буй зүйлдээ төвлөрөх нь чухал. Таны оюун ухаанд олон зүйл эргэлдэж, будилж магадгүй. Бизнесийн гэрээ хэлэлцээрт боломж бий болно.

Мэлхий  (6/22-7/22)

Та ажлаа дуусахаасаа өмнө уурандаа шатаж магадгүй. Та ид шидтэй хэдэн үг хэлэх хүнтэй та уулзаж магадгүй учраас үүнийг анхааралтай сонсож үнэ цэнэтэй байдлаас бага ч гэсэн зүйлийг суралц. Аливаа зүйлээс айхын оронд зүгээр л нүүр тулаад асуудлыг шийдвэрлэ. Гараг эрхэсийн сайн нөлөөллийг ашиглан өөрийн сонирхолоо гүйцэлдүүл.

 

 

Арслан (7/23-8/22)

Зөрчилтэй өдөр. Хоосон цуу яриа, хов жив газар авч байна. Энэ бүхнээс хол байвал дээр, эс тэгвээс эргээд таныг ороох болно. Хувиа хичээсэн зангаараа үргэлж таны дургүйг хүргэж байдаг хэн нэгэнтэй ойр дотно байх харьцаанд орж болзошгүй. Бухимдахын оронд харин ч энэ байдлаа идэвхтэй, ашигтай байхаар өөрчил. Холбогд үр дүнд нь та нэлээд бие даасан, өөртөө итгэлтэй болж чадна.
Охин (8/23-9/22)   

Хүн болгон таны таамаглаж байсан шиг байдаггүй гэдгийг сана. Хэрвээ та хайрын холбоост орсон бол хайртай хүнээсээ юм нууна гэдэг бол таны хийж чаддаггүй зүйлүүдийн нэг учраас нуугдмал байгаа зүйлсээ үнэнээр нь хэлсэн дээр. Эрчимтэй уур амьсгал таныг хүрээлж байна.
Жинлүүр (9/23-10/22)

Зугаа цэнгэл, тоглоом наадмын орд болон үхрийн ордонд сар зочилсоноор бүх зүйлүүд үүнтэй уялдаа холбоотой байх болно. Дотно байдал тохиолдож болзошгүй. Уран бүтээлчдийн онгод орно. Эргэн тойрныхонд дунд хагарал аль хэдийн үүссэн бол хүчний тэмцэл өрнөж болзошгүй. Нөхцөл байдлын дунд үнэн бодит байдлыг ялгах хүндрэлтэй байх болно.

Хилэнц (10/23-11/21)   

Хүчтэй өдөр. Одод дахь ид шидийн дүрс таныг энэ өдөр аливааг ургуулан бодож, мөрөөдөхөд таатайг хэлж байна. Амар амгалан, аз жаргалд хүргэх бүтээлч шинэ санааг боловсруул. Өөрийн зөн совингоо дага. Сүнслэг болон философийн үзлүүд танд их мэдээлийг авчрах байх. Та өөртэйгээ ижил бодол, санаатай хүмүүстэй уулзаж, энэ талаар ярилцаж чадна.
Нум (11/22-12/21)

Сайн муу холилдсон өдөр. Маш олон зүйл хийсэн хүмүүс ажлын шинэ 7 хоногийг таагүй угтаж магадгүй. Цаг л гарвал өөртөө анхаарал тавьж зөв хооллон, дасгал хийж амар. Хэрэв та ажил дээрээ стресстэй байгаа бол дарамтнаас гарч тайвшрах ямар нэгэн зүйл хий. Ажлын төрөл эсвэл цагийн өөрчлөлт нь эхэндээ уур уцаар авчрах ч ийнхүү шинэ нөхцөл байдал бий болсноор харин ч үр бүтээлтэй байх болно.

 

 

Матар (12/22-1/19)

Хүндхэн өдөр. Матарынхан ямагт болгоомжтой байхыг эрмэлз. Алдаа гарч болзошгүй бөгөөд одоо тохиолдох магадлал бүр өндөр байна. Таны амьдралд орж ирсэн нэгэн чухал хүнээс болж таны бодол санаанд гудамжинд тааралдсан хэн нэгнээс татгалзах байдал төрж болзошгүй. Аливаа зүйлийг хэтэрхий их санах нь ирээдүйд урам хугарсан байдлыг гаргаж болзошгүй.

 
Хумх (1/20-2/18)   

Мэдрэмтгий өдөр. Та энэ өдөр зуун хувь өөдрөг байж чадахгүй, учир нь таны сэтгэл санаа, бие тэнхээ тань суларна. Та өөрийн эрүүл мэндээ шалгуулж, амьдралын хэв загвараа дахин нэг харах хэрэгтэй. Эмчилгээний бусад арга замыг сонгох хэрэгтэй. Ургамлын, зүү эмчилгээ зэрэг өөрийн бие махбодид таарсан эмчилгээг сонго.

 

Загас (2/19-3/20)

Сайн өдөр. Хувийн болон бизнесийн хэлэлцээрт тэргүүлэгч нь бай. Судалгаа болон төслийг юуны өмнө хийх хэрэгтэй. Хэрэв танд шинэ төлөвлөгөө байгаа бол баталгаатай эх сурвалжийг дурд. Тэгээд өөртөө итгэлтэйгээр эхэлж амжилтын түүхээ бүтээ. Шинэ материал хийх чадвар тань нэмэгдэж, бие даалт бичих, судалгаа хийх сайн эхлэлийг тавих болно.аквапарк аквалооhookers dubai


Энэ өдрийн зурхай /2014.08.19/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.