Ном уншихгүй байна гэж тэднийг бүү буруутга

-20082014-1408500216-422088350-reading_book“Одооны хүүхдүүд…” гэх ярианд би хувьдаа дургүй. Ахмадууд, бидний эцэг, эх, багш нар “Одооны хүүхдүүд…” гэж ирээд л ярих нь бий. Харин ингэж ярьж байгаа хүмүүст “Цаг, цагаараа байдаггүй” гэж хэлмээр санагддаг юм. Ялангуяа орчин цагийн залуусыг мэдлэг, боловсрол нимгэн, ном уншдаггүй гэж шүүмжилдэг. Харин шүүмжлэхээсээ урьтаж орчин үеийн хүүхэд, залуусын төлөвшилд анхаарахад тэд өөрсдөө юу хийсэн билээ.

Тухайлбал, хүүхдийг багаас нь ном уншуулдаг болгохын тулд тэдэнд зориулсан ном, зохиол хэрэгтэй. Багаасаа ном уншиж сурсан, номонд дурласан хүүхэд л ирээдүйд номтой нөхөрлөнө шүү дээ. Хүн болохоосоо багаасаа гэлцдэг.

Тэгвэл үнэхээр л номонд дуртай залуусыг төлөвшүүлэх гээд байгаа юм бол багаас нь  унших дадлыг төлөвшүүлж, тэдэнд зориулсан ном, зохиолыг бичих шаардлагатай байна. Миний хувьд анх Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”-ийг уншиж, хорвоо ертөнцийн эд юмстай танилцах хүсэл төрж байсан юм. Л.Түдэв гуай тухайн цаг үеэ мэдэрч, хүүхэд, багачуудын онцлогт зориулж, зохиолоо бичсэн нь тэр.

Харин өнөөдөр би “Хорвоотой танилцсан түүх”-ийг гартаа барьчихаад хүүхдүүддээ унших үүрэг, даалгавар өгвөл тэдний сонирхлыг төдийлөн татахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэд бол хэт хурдтай мэдээллийн эрин зуунд өсч, торниж байгаа ирээдүй хойч маань шүү дээ.

Намайг дунд сургуульд огт байгаагүй компьютер, андройд гар утас, интернэт, 3D кино, “Харри Поттер” тэдэнд бий. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хүүхдүүдэд тэдний хүсэл, сонирхлыг нь татах, үзэл бодол, хүсэл мөрөөдөлд нь дүйх бүтээл шаардлагатай болж байгаа юм.

Тиймээс ч хүүхдийн зохиол, энэ чиглэлээр зохиол бүтээлээ туурвидаг зохиолчдыг дорвитойхон  дэмжих шаардлагатай байгаа юм. Яахав, нэг үеэ бодвол хүүхдийн дуу, хүүхдийн зохиол, бүтээлд салбарын яам төдийгүй төрийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгааг үгүйсгэхгүй.

Харин цаашид зөвхөн уралдаан зарлах төдийхнөөр бус бүтээл төрөх орчныг нь бүрдүүлэх, зохиолчдыг хүүхдүүдтэй уулзаж, ярилцдаг, санаагаа бодож, тунгаах, бодсоноо бүтээл болгох боломжоор нь хангах хэрэгтэй байгаа юм. Үүний тулд заавал салбарын сайдууд эсвэл Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар гараа хөдөлгөж, хошуу нэмэрлэх шаардлагагүй. Багахан хичээл, зүтгэл, сэтгэл байхад шийдэгдэх асуудал юм.

Тухайлбал, БНСУ-д хүүхдийн зохиолчид цаг товлон уулзаж, үзэл, бодлоо солилцож, шинэ санаагаа хэлэлцдэг танхим байдаг аж. Энэ танхим зөвхөн хүүхдийн зохиолчдод зориулагдсан байдаг бөгөөд хүсвэл хэдэн хоногоор ч буудаллах таатай, орчин нөхцлийг нь бүрдүүлсэн байдаг юм билээ.

Цаашилбал, хүүхдийн зохиолчид хүүхдүүдтэй уулзаж, ярилцах орчин, нөхцлийг бий болгосон байдаг бөгөөд тэдэнд зориулсан зуслан, ЕБС болон цэцэрлэгүүдэд сар бүр тодорхой хуваарийн дагуу уулзалт зохион байгуулдаг юм байна. Тэгвэл Монголд ч гэсэн үүнээс жишээ аваад хүүхдийн чанартай зохиол, бүтээл төрөх орчныг нь бүрдүүлж, зохиолчдоо дэмжвэл ямар вэ.

Өнөөдөр үзэг, цаас нийлүүлдэг бүхэн кино зохиол бичих гэж оролддог болж. Магадгүй энэ нь хүүхдийн зохиол бичсэнээс хэд дахин илүү ашигтай болохоор тэр биз. Хүүхдийн зохиол бичих хүсэлтэй цөөхөн хэдэн зохиолч нарт нь уулзаж, ярилцах тухтай газар байхгүй. Хүүхдүүдтэй уулзаж, ярилцах боломж хомс байгааг хаа, хаанаа анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу. Улаанбаатарыг тойрсон олон хүүхдийн зуслан байна.

Тэдний нэгийг хүүхдийн зохиолчдод зориулахад буруудах зүйлгүй. Эсвэл зуслан болон цэцэрлэг, сургуулиудад сар бүр хуваарийн дагуу уулзалт зохион байгуулж, шинэ санаа өгдөг байхад ч илүүдэх асуудалгүй.

Мөн нийслэлд зөвхөн хүүхдийн зохиолч, хүүхдийн номонд зориулсан өргөө байгуулж, түүндээ студи зэрэг хүүхдүүдэд шаардлагатай бүхий л үзвэр, үйлчилгээ, номын дэлгүүр зэргийг цогцлоож болно шүү дээ. Харин энэ бүхнийг хийгээгүй байж “Одооны хүүхдүүд ном уншихаа больсон” гэж бүү буруутга.

Х.Өнөржаргал

Монголын мэдээкупить чехлы на айфон 4escort in dubai


Ном уншихгүй байна гэж тэднийг бүү буруутга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.