Игги Азалия: Өөрийнхөө хүчинд итгэ

Хип хопын түүхэнд шилдэг цомгийн жагсаалтад тэргүүлсэн хамгийн анхны цагаан арьст эмэгтэй реппер бол Игги Азалия.

Хүсэл мөрөөдөл, зорилгодоо үнэнч байвал ямар амжилтад хүрч болдгийг түүний амьдрал харуулсан гэж болно. Жинхэнэ нэрийг нь Аметист Амелия Келли гэдэг. Тэрбээр 1990 оны зургадугаар сарын 7-нд Австралийн Сидней хотод төрсөн ч нялх байхад эцэг эх нь Нью Саут Уэйльс мужийн Муллубимбу гэх жижиг хот руу нүүжээ.

-20082014-1408509541-1165437918-iggy

Игги гэдэг нь хүүхэд байхдаа тэжээж байсан нохойных нь нэр бол Азалия гэдэг амьдарч байсан гудамжных нь хаяг юм байна.

Түүний аав зурагт номын зураач бол ээж нь зочид буудал, амралтын газарт үйлчлэгч хийдэг гэнэ. Тэднийх жижигхэн шаваран байшинд ядуу тарчиг амьдардаг байсан учир хүүхдүүд охиныг гадуурхан өмссөн зүүснийг нь гоочилдог байв. Тэрбээр 11 настайдаа Тү Пакын “Baby don’t cry” дууг сонссоноор хип хопод дурлаж, 14-тэйгөөсөө үглэх болжээ. Орон нутгийнхаа хоёр охинтой хамтлаг байгуулсан ч тэд Игги шиг хип хопод үнэн сэтгэлээ зориулдаггүй байсан учир удалгүй тарсан байна.

Хип хопын өлгий нутаг Америкт очихын хүсдэг охин мөнгө цуглуулахаар ахлах сургуулиасаа гарч, ээжтэйгээ хамт цэвэрлэгч хийх болжээ. Ийн мөрөөдлөө биелүүлэхээр 16 настайдаа Америкт хөл тавьсан байна. Тэрбээр ээж, аавдаа аяллаар явна гэж хэлсэн ч эцэст нь тэндээ үлдэхээр шийджээ. “Би хэдийгээр Австралид төрсөн боловч тэнд надад яг л гаднын хүн мэт ханддаг байсан. Америкт үлдэх болсноо ээждээ дуулгахад тэр уйлаад, болгоомжтой байгаарай гэхээс өөрийг хэлээгүй” хэмээн Игги нэгэн ярилцлагадаа дурдсан байна.

Реппер охин Америкт очоод ахлах сургуулийн боловсролын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн ч визээ зургаан жилийн хугацаатай сунгах хүсэлтэд нь татгалзсан хариу өгсөн гэнэ. Ийн тасралтгүй хөөцөлдсөний эцэст цагаачилжээ. Бяцхан охин харийн нутагт ганцаараа байсан ч хүсэл мөрөөдөл нь түүнд эрч хүч, урам зориг өгдөг байв.

Тэрбээр Миами, Флорида, Техас зэрэг мужаар нүүдэллэн амьдарч байгаад Атлантад суурьшиж, “Dungeon family” гэх хөгжмийн бүлэгт орсон байна. Игги гэдэг нь хүүхэд байхдаа тэжээж байсан нохойных нь нэр бол Азалия гэдэг амьдарч байсан гудамжных нь хаяг юм байна. 2010 онд Лос Анжелес хотын “Interscope” дуу бичлэгийн студи түүнийг дэмжихээр болжээ. Дараа жил нь Игги хип хоп фрийстайл хийсэн бичлэгүүдээ youtube хуудсанд байрлуулснаар олны анхааралд өртөх болов.

Игги Азалия болон Ник Янг 2011 оны есдүгээр сард “Ignorant Art” нэртэй анхны микстэйп (уран бүтээлчдийн дууны ая ашиглан дуулсан) цомгоо гаргажээ.

Энэ цомогтоо Жо Моссе, Чеви Жонс нартай хамтарсан бөгөөд “Pussy” дуугаа дүрсжүүлсэн нь түүнийг цахим ертөнцөд бүр алдартай болгожээ. Ийн тэрбээр анхны албан ёсны цомгоо гаргахаар төлөвлөж, чадварлаг зөвлөгч, сайн продюссерлэх студи хайж байлаа.

Эцэст нь реппер Ти.Ай-т хамтран ажиллах хүсэлт тавихад өнөөх нь дуртайяа хүлээн авчээ. Ингээд “The New classic” цомгоо гаргасан нь “Биллбоард”, UK чарт зэрэг олон улсын томоохон дуу хөгжмийн жагсаалтад шилдэгт багтаж, дэлхий даяар од болжээ.

Ти.Ай нэгэн ярилцлагадаа “Игги Азалия бол миний далбаан дор, Гранд Хастл бүлэгт багтдаг хүн” гэж байсан бол Игги “Над шиг залуу уран бүтээлч Ти.Ай шиг алдартнуудтай ажиллахад маш ашигтай, нөмөр нөөлөгтэй. Түүний зөвлөгөө надад хэрэгтэй, би үнэхээр хүндэлдэг. Гэхдээ энэ нь заримдаа намайг сэтгэлээр унагадаг. Учир нь миний дуунууд ямар байх өнгө төрхийг зөвхөн Ти.Ай мэддэг, намайг чадваргүй, өөрийн толгойгүй хүн мэтээр хүмүүс боддог” хэмээн ярьж байжээ.

Сонирхуулахад, Игги 2011 онд алдарт реппер Ассап Рикитэй үерхэж байсан бол одоо “Лейкерс” багийн сагсчин Ник Янгтай болздог гэнэ. “Өөрийнхөө хүчинд итгэ” гэсэн бичвэр түүний хамгийн анхны шивээс бол хурууныхаа салаан дээр Ассап Рикигийн нэрийг мөнхөлжээ. Иггигийн хамгийн хүндэлдэг эмэгтэй реппер нь Мисси Элиот. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа 1.1 сая, инстаграммдаа 1.3 сая, твиттертээ 820 гаруй мянган дагагчтай гэнэ.

Б.Дөлгөөн

Өнөөдөр сонинрюкзак для macbook pro 15dubai escort 100


Игги Азалия: Өөрийнхөө хүчинд итгэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Anonymous Огноо: 20 August 2014 Reply

Asap ricki?? Daafaack asap rocky shtee Dulguunuu

Нэр: Anonymous Огноо: 20 August 2014 Reply

Dulguunu andaa bolkuushtee manai ahiig rocky shte

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex