25 наснаас эхлээд л бүсгүйчүүд бидэнд тулгарч эхэлдэг гол асуудал бол яахын аргагүй үрчлээс, түүнээс сэргийлэх, ядаж л үүссэн үрчлээн дээр нэмэгдүүлэхгүй байх гээд л бөөн асуудал. Гэвч яг үнэндээ үүнээс сэргийлэх маш олон хялбар аргууд байна.
Үүнд:
- Хэрвээ чи унтахдаа дандаа хажуу тийшээ харж унтдаг бол хүзүү болон хамар дээрээ үрчлээтэй болох том шалтгаан мөн. Тиймээс унтахдаа арай өөрөөр унтах.
- Өндөр дэр дэрлэхгүй байх.
- Арьсны хамгийн сайн найз бол чийг болон чийгшүүлэгч гэдгийг мартав. Тиймээс өдөрт дор хаяж 8 аяга цэвэр ууснаар арьс чинь дотроосоо чийгшил авна.
- Унтлагын өрөөны хэмийг сэрүүн байлгах.
- Шүршүүрт орохдоо бүлээн усанд орох
- Архи дарсыг тохируулж бага хэрэглэх
- Тогтмол цагт орондоо орж хэвших гээд эдгээр энгийн зөвлөмжүүдийг мөрдөж хэвшээрэй охидоо.