Чихэнд биш зүрхэнд хүрсэн “чи минь”


Ч.ГАНТУЛГА

“Эзэнтэй дуу” булангаараа энэ удаад гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Чи минь” дууны бүтсэн түүхийг сонирхуулж байна. Энэ дууны үг, аяыг хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий зохиожээ.

 

Д.ӨЛЗИЙ-ОРШИХ: ХАЙРЫН МЭДРЭМЖЭЭС “ЧИ МИНЬ” ТӨРСӨН

-Дуу хүний чихэнд биш зүрхэнд хүрэх учиртай тул тэр бүтээл мөнх настай байх ёстой гэж би боддог. Хайрын мэдрэмж сэтгэлд минь байсан учир “Чи минь” дуу төрж байлаа. Би нэг өдөр суугаад л дуу хийчихдэг хүн биш. Тэр бүтээлийнхээ төлөө олон өдөр шаналдаг. Анх 1998 онд Сараагийн “Хайрын бурхан” дууг бичсэн юм. Харин үүнээс олон жилийн дараа “Чи минь” дуу төрсөн түүхтэй.

 

Т.АРИУНАА: ХАНЬДАА ЗОРИУЛСАН ЮМ

-Би дуу бүхэндээ хайртай. Гэхдээ магадгүй “Чи минь” дуундаа илүү ч байж магад. Энэ дууг ханьдаа зориулж чин сэтгэлээсээ дуулсан. Амьдралын минь гэгээн, аз жаргалтай дурсамж бүхэн дуунд минь шингэсэн юм шүү. Тэгэхээр “Чи минь” дууны эзэн нь миний хань. Энэ амьдралаа хамтдаа туулж, инээж, баярлаж, уурлаж, туниж явсан бидний бүх мөч гэгээн юм. Гэхдээ энэ дууг олон гэргий ханьдаа зориулж байгаасай. Тэгвэл бидний дуу мөнх амьдрах юм шүү.

Үг, ая Д.Өлзий-Орших

Зүрхийг минь булаасан сэтгэлийн

Зүйрлэшгүй сайхныг бодохлоор

Зөвхөн чиний төлөө юм шиг

Зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн

Хайрыг минь булаасан итгэлийн

Харьшгүй хүчтэйг бодохлоор

Хан хорвоод чи ганцаараа юм шиг

Хамаг бүхнээ чамдаа өгсөн

 

Чи минь сэтгэл минь билээ

Чи минь мөрөөдөл минь билээ

Чи минь амьдрал минь билээ

Чи минь минийх билээ

 

Дуунаас төрсөн дурлал минь

Дуусашгүй дүүрэн байгаасай

Дурлаж хэлсэн чиний үг чинь

Дуунаас ч илүү үнэн байгаасай

 

Чи минь сэтгэл минь билээ

Чи минь мөрөөдөл минь билээ

Чи минь амьдрал минь билээ

Чи минь минийх билээ

 

Зүрхийг минь булаасан сэтгэлийн

Зүйрлэшгүй сайхныг бодохлоор

Зөвхөн чиний төлөө юм шиг

Зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн

ЗУУНЫ МЭДЭЭаквапарк аквалооhigh end escorts dubai


Чихэнд биш зүрхэнд хүрсэн “чи минь”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.