Тамхи татах нь хорт зуршил юм. Гэсэнч хүмүүс тамхиа хаяж чаддаггүй. Хэдий тийм ч тамхиа татдаг гэлээ ч бусдад хүндэтгэлтэй хандаж, хаа явсан газраа уугиулаад байж болохгүйг санаарай.
Дэлхийн жишээ, дүрэм журамд тамхи татах, татаж болохгүй зааг байдаг юм тухайлбал:
– Автобус, троллейбус, онгоцонд тамхи татаж огт болохгүй.
– Галт тэргэнд тусгай газар, зөвшөөрөгдсөн тамбурт тамхи татна.
– Ресторан, зоогийн газар гагцхүү зөвшөөрөлтэй газар тамхи татна.
– Өвчтөний дэргэд тамхи татдаггүй.
– Орон сууцны нийтийн талбай, коридорт тамхи татахыг хориглодог.
– Албан газар, эмнэлгийн байгууллага, бусдын эзэмшлийн газар тамхи зууж ордоггүй.
– Хүүхэд, настан байгаа газар тамхи татахыг бүдүүлэг, хүмүүжилгүйд тооцдог.
– Гудамжинд тамхи татах нь байгаль орчноо бохирдуулсан хэрэгт тооцогдоно. Өндөр хөгжилтэй оронд гудамжинд тамхи татвал торгууль төлдөг. Ялангуяа эмэгтэй хүн гудамжинд тамхи зууж явах нь нүдэнд содон, эвгүй харагддаг.
– Зочдыг угтах, ахмад настай хүнтэй уулзаж байхдаа тамхи татдаггүй.
-Айлд ормогц л тамхи татаад унадаггүй. Нэлээд хугацааны дараа тамхи татах зөвшөөрлийг асуугаарай. Болж өгвөл тэвчих нь зөв.
– Ажил дээр гагцхүү тусгай зөвшөөрлийн газар л (үдийн цайны үед) тамхи татна.