Ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг загвар өмсөгчдийн жагсаалтыг “Форбес” сэтгүүлээс гаргалаа. Уг жагсаалтыг Бразилийн загвар өмсөгч Жизель Бундхен тэргүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн 12 сарын хугацаанд 47 сая ам.долларын ашиг олсон ажээ. Загварын томоохон орднуудтай өндөр ханшаар гэрээ байгуулдаг Жизель дотуур хувцасны брэндийнхээ ашгаар багагүй орлого олжээ. Энэхүү жагсаалтад “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд болох Даутцен Крез, Адриана Лима, Find your State’s Health affordablehealth.info Marketplace now. Миранда Керр, Кейт Аптон, Лиу Вен, Алессандра Амбросио, Кейт Мосс, Хилари Рода, Наталья Водянова нар багтжээ.