Охидын асуултад хариулж байна…

- Миний хөх дөнгөж ургаж эхэлж байгаа. Энэ үед нь хөхний даруулга зүүхгүй бол хөх хэлбэргүй болж унждаг гэх юм. Энэ тухай зөвлөгөө өгөөч?
- Ерөнхийдөө бол хөх ургаад эхэлж байх үед бус харин хөхний даруулганы хамгийн бага размерт таарах болсон тэр цагт зүүх нь хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ хөхний даруулга хэрэглэж эхлэх үе хүн бүрд харилцан адилгүй байдаг. Хамгийн гол нь хэт оройтуулж хөхний даруулга зүүхгүй байх хэрэгтэй.
cap-fashion-korea-korean-girl-sunglasses-Favim.com-468675
- Миний сарын тэмдэг яг сар сардаа ирдэг. Гэтэл сүүлийн сарынх ирсэнгүй. Уг нь ямар ч асуудал байхгүй юмсан. Энэ юутай холбоотой вэ?
- Дотно харьцаанд ороогүй л бол айх зүйл байхгүй. Зүгээр л биеийн эсэргүүцэл муудсан, хэт ядарснаас, цус багадсанаас болж бага зэрэг бие организмын хэмнэл алдагдсан байж болох юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Зүгээр үед сарын тэмдэг огт ирэхгүй байна гэж байдаггүй.

- Дотно харьцаа үүсгэх болгонд доошоо цус гараад байх юм. Одоо ч гэсэн онгон хэвээрээ байгаа гэсэн үг үү. Яах ёстойг минь хэлээд өгөөч?
- Чиний хувьд анхны хавьталт биш болохоор дээрх асуудалтай ямар ч хамаагүй юм. Хэрэв хурьцал үйлдэх үетэй давхцаж сарын тэмдэг ирээгүй бол эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

- Эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн үед сексийн ажил хийж болохгүй гэж ярьдаг. Учир нь эрэгтэй хүнд муу байдаг гэх юм. Энэ хэр үнэний хувьтай вэ?
- Ортой байх талтай. Гэхдээ дан ганц эрэгтэй хүн гэлтгүй эмэгтэй хүнд ч гэсэн сөрөг нөлөө илрэх магадлалтай гэдгийг сана. Учир нь сарын тэмдэг ирэх үед савны ам нээгдсэн байдаг учир хурьцал үйлдэж байх явцад ямар нэгэн халдвар орж болзошгүй. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн ариун цэврийн байдлыг сахиж байх хэрэгтэй юм.чехол для apple iphone 4female escorts in dubai


Охидын асуултад хариулж байна…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.