С.Одонтуяа гишүүн “Эвтэй Монгол”-ыг уриалав

АН-ын удирдлагууд хоорондоо толхилцож эхэлсэн билээ. Фракци хоорондын “цусгүй дайн” өрнөж жирийн гишүүд нь энэ дайны золиос болж байгаа. Тэднийг эрх мэдлийн төлөөх дайнаа төгсгөхийг хүсч жирийн гишүүд, залуучууд нь удаа дараа уриалга гаргасан ч тусыг эс олов. Гэсэн ч тэд лидерүүдийнхээ тэмцлийг зүгээр хараад суухыг хүсэхгүй байгаа бололтой. Энэхүү хагарал тэмцэл хэрээс хэтэрч байгааг сануулсан дараагийн хүмүүс бол АН-ын эмэгтэйчүүд. Тэр дундаа энэ бүх тэмцэл дунд яваа УИХ-ын эмэгтэй гишүүд уриалга гаргаж эв нэгдэлтэй байхыг сануулжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх фэйсбүүк, твиттерээр дамжуулан эвтэй байхыг уриалж “Эвтэй Монгол” гэх уриалга гаргажээ. Түүний уриалга нь таван асуудлыг багтаасан байна. Эрхэм гишүүн “Хүнд үед хагарал тэмцэл өөрөө бий болдог. Улстөрчид хагаралдахад ард түмний амьдрал ард нь хохироод үлддэг. Хүнд үед хэдий эвтэй байна, төдий чинээ хохирол багатай давна. Манайхан “Эвтэй Монгол”-ыг хүснэ.

Хөршийн ерөнхийлөгч нар айлчилж байгаа энэ түүхэн үед манай иргэд “Эвтэй Монгол”-ыг хүсч байна. Хувийн амбиц, намчирхал, ашиг сонирхол бодлогын нүүрэнд гарч, бүлэглэлүүдийн тэмцэл хурцдахад иргэдийн сэтгэл зовнидог. АН-ын гишүүд, дэмжигчдийн зүтгэлээр олон жилийн туршид бий болсон хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн капиталын нөөц, Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн өнгөтэй өөдтэй бүхнийг энэ зуны хэрүүл цөлмөж байна. Ойлголцож, зөвшилцөж, эвлэрч хамтаръя. “Эвтэй Монгол”-ыг ард түмэн АН-аас хүлээж байна.

Дэлхийн олон оронд улс төрийн өчүүхэн маргаан дайн тулаанд хүргэж, олон мянган ээжүүд өнчрөл, хагацалд нэрвэгдсэн гашуун сургамж олон бий. Эмэгтэйчүүд, эхчүүд бид эвтэй Монголыг хүсч байна. Улс төрийн харилцаа муудвал эдийн засгийн гүйцэтгэл муудна. Иргэдэд 1000 төгрөгийн ашиг олохоос 1000 төгрөг алдсан мэдрэмж илүү хүчтэй байдаг. Эдийн засгийн огцом өсөлт экспортонд тулгуурладаг. Эдийн засгаа, бизнесмэнүүдээ дарамтлах биш урамшуулж баялаг бүтээгчдээ бодитой дэмжье.

Монголын язгуур эрх ашиг, монголын ирээдүй, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө бид эвтэй байх ёстой” хэмээн эвдрэлцэж, шуудайн хийсэн үхрийн эвэр шиг дор бүрнээ эрх ашгаа бодож буй эрхэм гишүүддээ уриалга хүргүүлжээ. Эмэгтэй хүн гэдэг хэзээд эрх мэдлээс илүү эв найртай амьдрал, энх амгаланг хүсдэг учраас АН-ын лидер гэж өөрсдийгөө нэрлэсэн эрчүүд бүсгүйчүүдийнхээ үгийг дуулна гэж найдъя. Бүсгүй хүний үг хэзээ ч буруу байдаггүйг санахад илүүдэх юун.

Б.Өнөртогтох

чехлы для macbook pro 13sunny escorts dubai


С.Одонтуяа гишүүн “Эвтэй Монгол”-ыг уриалав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.